Төв аймгийн засаг дарга тамга тэмдгээ авсан өдрөө эрүүлжүүлэхэд оржээ

Төв аймгийн шинэ засаг дарга Д.Баярбат тамга тэмдгээ хүлээж авсан өдрөө буюу өнгөрсөн баасан гаригт согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж эрүүлжүүлэх байранд оржээ. Тэр хүн хамт явсан хүмүүсээ хэл амаар доромжилж, биеэ хянах чадваргүй болтлоо согтсон учир цагдаа нар эрүүлжүүлэхэд оруулахаас аргагүй болсон байна. Өнгөрсөн сонгуулиар аймгийн ИТХ-д 18-д МАН ялалт байгуулж, 20-д нь АН ялсан юм. Үүний дараагаар УИХ-ын дэд дарга асан До.Ганболд ажиллана гэсэн таамаг олны дунд явж байсан ч ИТХ-ын 100 хувийн саналаар Д.Баярбатыг сонгосон байна.
Эх сурвалж: Үндэсний шуудан
Сэтгэгдэл (23)