

Олон нийтэд хандаж телевизээр мэдэгдэл хийсэн Уго Чавес өөрт нь ямар нэгэн зүйл тохиолдвол албан тушаалыг нь залгамжлах хүнээр дэд ерөнхийлөгч Николас Мадурог нэрлэсэн байна. Тэрбээр сонгогчиддоо хандан Мадурод саналаа өгөхийг уриалсан байна.
Уго Чавес өнгөрсөн долоо хоногт зөвхөн эмчилгээ хийлгэхээр Кубад ирлээ гэж мэдээлж байсан юм. Харин Кубаас баасан гарагт ирснээс нэг хоногийн дараа энэхүү мэдэгдлийг хийж дахин тус улсыг зорихоор болжээ.
Ноён Уго Чавесын мэдээлснээр Кубад өгсөн шинжилгээгээр түүний хорт хавдар бүрэн эмчлэгдээгүй, улам гүнзгийрсэн болох нь илэрсэн байна.
2011 оны зургаадугаар сард хорт хавдартайгаа олон нийтэд мэдээлсэн тэрбээр өнгөрсөн тавдугаар сард хорт хавдар үгүй болсон хэмээн мэдээлж байсан юм.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)