МАН-ынхан “Чингис” бондод хяналт тавьж ажиллана

УИХ-аас өнгөрсөн аравдугаар сарын 20-нд Засгийн газрын үнэт цаас гаргахыг зөвшөөрөх тухай УИХ-ын тогтоолыг баталснаар эхний ээлжинд 1.5 тэрбум ам.долларын үнэт цаасыг олон улсын зах зээл дээр арилжаалах үүрэг хүлээсэн юм. Эхний мөнгө нь ч манай улсын дансанд ороод ирчихсэн байгаа. Энэхүү мөнгийг томоохон бүтээн байгуулалтад зарцуулна гэдгээ ерөнхий сайд Н.Алтанхуяг хэлж байгаа билээ. Харин МАН-ынхан зарцуулах зүйл нь тодорхой бус гэж шүүжилж байгаа юм. Үүнээс үүдээд Ч.Хүрэлбаатар, Н.Энхболд нарын гишүүн “Чингис” бондод хяналт тавихаар болсон байна.