Амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад өөрийгөө хутгалж гэмтээсэн хоёр хэрэг бүртгэгдсэн байна.

Амралтын өдрөөр цагдаагийн байгууллагад өөрийгөө хутгалж гэмтээсэн хоёр хэрэг бүртгэгдсэн байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 15 дугаар хороонд оршин суух 23 настай эрэгтэй Г найз охинтойгоо муудалцсаны улмаас өөрийнхөө хэвлийн тус газар хутгалж гэмтээжээ. Мөн Баянгол дүүргийн 15 дугаар хороонд 37 настай эмэгтэй Б нөхөртэйгээ маргалдсаны улмаас өөрийнхөө хэвлийн тус газар хутгалж гэмтээсэн байна. Тэрээр хэрэг үйлдэхдээ согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Б.Чимэг