Өнгөрсөн амралтын өдрөөр золгүй байдлаар амь насаа алдсан хэд хэдэн
хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32
дугаар байрны есөн давхраас 25 настай эмэгтэй Х унаж нас барсан байна.

Өнгөрсөн амралтын өдрөөр золгүй байдлаар амь насаа алдсан хэд хэдэн хэрэг гарчээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хорооны 32 дугаар байрны есөн давхраас 25 настай эмэгтэй Х унаж нас барсан байна. Гадны нөлөөтэй, амиа хорлосон, санамсаргүй эсэхийг тогтоохоор цагдаагийн байгууллага шалгаж эхэлжээ. Мөн Баянзүрх дүүргийн 27 дугаар хороонд 48 настай Ч өөрийн эзэмшлийн хоёр давхар байрныхаа грашид согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ машиндаа угаартаж нас барсан байна. Түүнчлэн Хэнтий аймгийн Хэрлэн суманд 22 настай эрэгтэй О осгож нас барсан байжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)