

Өнгөрсөн долоо хоногт Хятадын Юннан аймгийн өмнөд хэсэгт нүүрсний уурхайд осол гарснаар 17 хүн амиа алдсан юм.
Ажлаас халагдсан болон баривчлагдсан найман хүний дунд осол болсон “Fuyuan” хотын нүүрсний уурхайн хэлтсийн дарга болон ерөнхий захирал багтсан байна.
Уурхайн ослоор амиа алдсан 17 хүний гэр бүлийнхэн нь тус байгууллагаас 999 мянган юань /158900 доллар/ нэхэмжилж байгаа аж.
Хятадын нь дэлхийд уул уурхайн ослоороо тэргүүлдэг орон юм. Хөдөлмөрийн аюулгүй байдлыг муу хангаснаас болж ийм байдал үүсдэг ч сүүлийн жилүүдэд уурхайд амиа алдагсдын тоо буурч байна гэсэн баримт бий.
Д.Идэр