
Сүүлийн саруудад Монголд ДОХ/ХДХВ-ын халдвар авсан иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа. 11-р сард нийт таван тохиолдол бүртгэгдээд байсан бол дахин хоёр хүн энэ өвчний халдвар авсан гэдэг нь шинжилгээгээр тогтоогджээ. 11-р сарын 22-ны өдөр 20-24 насны эрэгтэй шинжилгээ өгөхөд онош нь батлагдсан байна. Мөн 11-р сарын 28-нд 19 настай эрэгтэй ДОХ-ХДХВ-ын халдвар авсан нь илэрч, 123 дахь тохиолдол бүртгэгджээ. Одоогоор тэдний биеийн байдал сайн, эмнэлгийн хяналтанд авч, тархвар судлалын ажил хийгдэж байна гэж ХӨСҮТ-өөс мэдээллээ.
Сэтгэгдэл (3)