зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Отгон: Н.Долгор нэг өдрийн дотор 28 хүнийг ажлаас нь халсан

2012-12-10
0
ЖИРГЭХ
“ТV9” телевизийн 40 гаран ажилчин нэгэн зэрэг ажлаасаа гарсан талаарх мэдээлэл хэвлэлүүдээр гараад байгаа билээ. 24tsag.mn ажил хаясан хүмүүсийн мэдээллийг хүргэсэн билээ. Үүсээд буй нөхцөл байдлын талаар "TV9" телевизийн мэдээний албаны сэтгүүлч байсан Б.Отгонтой ярилцлаа. 
45“ТV9” телевизийн 40 гаран ажилчин нэгэн зэрэг ажлаасаа гарсан талаарх мэдээлэл хэвлэлүүдээр гараад байгаа билээ. 24tsag.mn ажил хаясан хүмүүсийн мэдээллийг хүргэсэн билээ. Үүсээд буй нөхцөл байдлын талаар "TV9" телевизийн мэдээний албаны сэтгүүлч байсан Б.Отгонтой ярилцлаа. 

- Үүсээд байгаа нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй яриач?


- Ц.Энхбат захирал “TV9” телевизийг удирдаж байхад тус телевизийг ямар явж байсныг үзэгчид мэдэх байх. Сүүлийн хоёр сарын хугацаанд манай кино албаны дарга байсан Н.Долгор гэдэг хүн захирлын албан тушаалд очсон. Манай 65 уран бүтээлч программын албаны дарга Баярсайхан, маркетингийн албаны дарга Ариунболд, Н.Долгор гэсэн гурван хүнийг ажлаас нь чөлөөлж өгнө үү гэсэн хүсэлтийг  ТУЗ-д тавьсан байгаа. Ямар нэгэн хүсэлт шаардлага тавихад үндэслэл байх ёстой.  Халагдах өргөдлөө 40 гаран уран бүтээлч өгсөн. Хамгийн гол нь энэ хүмүүс хэн нэгний турхиралтаар, хэн нэгний өдөөн хатгалтаар халагдах өргөдөлд гарын үсгээ зураагүй юм.Тус телевизийн уран бүтээлчид эвлэлдэн нэгдсэн гэдгийг албан ёсоор хэлмээр байна. Энэ улс төрийн зорилготой байгаагүй. Энэ Н.Долгор, Баярсайхан, Ариунболд гэдэг хүмүүс уран бүтээлчдийн эрхэнд хэтэрхий их халдаж байна. Ажлаа хийгээд явж байхад хааж, боож байна. Хов живээр асуудалд хандаж байна. Дээрээс нь нэвтрүүлгүүдийг үгүй хийж байна. Бидэнтэй хамтарч ажиллаж байсан 10 гаруй уран бүтээлчийг ээлж дараалан халсан зэрэг асуудлаас болж бид энэ хүсэлтийг тавьсан юм. ТУЗ-д хүсэлтээ өгсөн. ТУЗ энэ гурван хүнийг ажлаас нь чөлөөлөх боломжгүй гэж хэлсэн. Биднийг санал сэтгэгдлээ хурал дээр хэл гэсэн. Биднээс нэг ч хүн үлдэлгүй энэ гурван хүний талаар санал сэтгэгдлээ хэлсэн. Энэ сарын 5-ний өдөр 5 хүнийг ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан байсан. Тэр таван хүнийг ажлын байран дээр хурал цуглаан зохион байгуулсан болоод “TV9”-ийн нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр халсан байсан. 12 сарын 6-нд саналаараа өргөдлөө өгсөн хүмүүсийг ажлаас нь чөлөөлсөн тушаалыг ээлж дараалан гаргасан. Нэг өдрийн дотор 28 хүний тушаалыг гаргасан.

Н.Долгор захирлын зүгээс  шахалт дарамт ирдэг байсан гэж байна. Яг ямар шахалт, дарамт ирдэг байсан юм бэ?

 Хоёр жишээ хэлье. Программын албаны дарга Баярсайханд янз бүрийн хараал зүхлээр дуудуулж, дарамтуулж байгаагүй хүн энд нэг ч байхгүй. Тэр хүн ажилчидтайгаа харьцахдаа “Та нар Н.Энхбаярын угаадсыг идэж байгаа” гэж хэлдэг. Н.Энхбаяр гэдэг хүн тэгэж хэлээгүй байхад тэр хүн тэгэж хэлдэг. Энэ доромжлолыг амссан хүмүүс яаж ажиллах вэ?. Тэр хүнийг эсэргүүцэхгүй байхын аргагүй биз дээ. Энэ бол өдөр тутмын ажилд гардаг асуудал. Н.Долгор гэдэг хүн захирлын ажлыг аваад гурван удаа өрөөгөө сольсон. За яахав захирал хүн өрөөгөө солино уу бидэнд хамаагүй байж болно. Гэхдээ “TV9” телевизийн уран бүтээлчид хоолоо иддэг өрөөг авчихсан юм. Бидэнд ерөөсөө хоолны цаг гэж байдаггүй. Бид хоолоо авчирч иддэг. Хоолныхоо цагаар амсхийдэг. Мөн Н.Долгор гэдэг хүн уран сайхны зөвлөлийн дарга гэж явдаг. Уран сайхны зөвлөл гэдэг зүйл байгуулагдсанаар нэвтрүүлгүүдийг нэг нэгээр нь үгүй хийсэн. Уран сайхны зөвлөлөөр ороод л “Энэ ерөөсөө болохгүй юм байна” гэж хэлдэг. Яагаад болохгүй байгаа шалтгаан, яагаад сайжрах шалтгаан гэдэг зүйлийг бидэнд  хэлэхгүй байж байгаад нэвтрүүлгийг нь сүлжээнээс авдаг. Тэгэнгүүт сэтгүүлч долоо хоногийн дотор өөр нэвтрүүлгийн санаа шийдэл, эрэл хайгуул хийдэг. Ингээд явж байхад тайлан нэхдэг. Тайлан нэхчихээд хоёр сарын чөлөө өгье энэ тэр гэсэн зүйлийг ярьдаг. Цалинг нь өгөхгүй. Сайжрах хоёр сарын чөлөө өгнө гэдэг. Тэр хүн юуг муу хийсэн гэдгээ мэдэх эрхтэй биз дээ. Энэ бол та бүгдэд хэлж болох жишээ юм. “ТV9” телевиз Монголын газар нутгийн халуун цэг дээр очиж ажилладаг байсан. Өмнөговийн нүүрсний зам, Сэлэнгийн алтны ордууд гээд олон газар очиж ажиллаж байсан. Хамгийн сүүлийн жишээ гэхэд манай сэтгүүлч Бүжинлхам Өмнөговьд гэр бүлээрээ машинд дайруулж амь насаа алдсан хэргийн газар руу яваад сурвалжлага бэлдэе гэхэд тэр томилолтыг шийдэж өгөлгүй 10 хоносон. Бид цаг хугацаатай уралддаг. Мэдээллийн хамгийн чухал зүйл бол хурд байдаг. Тэгэхээр л эдгээр хүмүүсийн сэтгүүл зүйг ойлгохгүй гэдэг нь харагдаж байгаа юм.
Бид нар сэтгүүлч хүмүүс. Сэтгүүлчид өнөөдөр сэтгүүл зүйн зарчмыг баримталж шудрага үнэний дуу хоолой болж ажиллах ёстой. Энэ зарчимаа бид өнөөдрийг хүртэл хангалттай биелүүлж ирсэн гэж үздэг. “ТV9” өнөөдөр Монгол улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, эгэл ардын эрх ашгийн төлөө ажиллаж ирсэн. Үүгээрээ бид бахархдаг. Энэ бол бидний мэргэжлийн нэр хүнд. Харин энэ удирдлагууд томилогдсоноор бид мэргэжлийн эрүүл сэтгүүл зүйн төлөө ажиллах боломжгүй болсон. Ийм учраас бид сэтгүүлчдийн хувьд уран бүтээлчдийн хувьд энэ байдалтай эвлэрч чадахгүй гэдэг үүднээс энэ шийдлийг хийсэн.

 Н.Энхбаярын эхнэр Цолмон таныг дарамталсан гэх яриа байна. Энэ хэр бодитой мэдээлэл вэ?


Тийм зүйл болоогүй. Би ч хүний дарамтад ороод байх хүн биш. Би айх юмнаасаа айлгүй өдий хүрсэн. Би 9 жил ажиллахдаа Монголын газар нутгийн төлөө, үндэсний эрх ашгийн төлөө ямар ч мөнгөтэй хүн, том компаниас айлгүйгээр өнөөдрийг хүрсэн юм. Өнөөдөр ч гэсэн хийж байгаа үйлдэлээ хэн нэгнээс айж хийсэн юм биш.

TV9-ийн телевизийн үйл ажиллагаа Н.Энхбаяр гэдэг хүнтэй үргэлж холбоотой байдаг гэдгийг хүмүүс мэднэ. Телевизийн бодлогод чинь тэр хүний нөлөөлөл байдаг уу. Нийтлэлийн бодлогоо тэнцвэртэй хүргэж чадсан уу?


Тэр хүний шууд болон шууд бус  нөлөөлөл Спорт болон нэвтрүүлгийн албанд байгаагүй. Яг үнэндээ Монголын хэвлэл мэдээлэл эздийн хараат байгаа. Хараат бус, мэргэжлийн сэтгүүл зүй хараахан Монголд төлөвшөөгүй байна. МАХН-ын дуу хоолой боллоо гэсэн шүүмжлэл бидэнд ирдэг байсан. Гэхдээ бид сэтгүүлчийнхээ хувьд нэг намын эрх ашигт үйлчлээгүй ирсэн гэдгийг баттай хэлнэ. Бид намын эрх ашгаас илүү, нийтийн эрх ашиг, үндэсний эрх ашгийг дээгүүрт тавьж байсан. Аль ч телевиз адилхан шүү дээ.

Одоо хаана ажиллах гэж байна вэ?


Бид ажлаасаа гарчихлаа одоо яах вэ гэж санаа зовохгүй байна. Телевизэд хамгийн үнэтэй зүйл хүн байдаг. Техник, тоног төхөөрөмж, хөрөнгө санхүүгийн асуудал хоёрдугаарт орно. Есөн жил ажиллачихсан, туршлагатай сэтгэл нийлсэн, хаанаас юуг ч, яаж ч хийж чадахаар уран бүтээлчид байгаа учраас бид өөрсдөдөө найдаж байна. Тийм учраас бид нар сэтгүүл зүйгээсээ буцахгүй. Энэ давуу талаа ашиглан бид Монгол үндэсний язгуур эрх ашиг, шудрага үнэний дуу хоолой болсон шинэ телевизийг босгохын төлөө зорьсон ажил хэрэгч байгууллага хүмүүстэй хамтарч ажиллахад бэлэн байна гэдгийг хэлмээр байна.

Т.Хулан


0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (46)

  • толгойгүй хүмүүст (122.201.18.36)
    хүний захиалгаар ингэж өрөвдөлтэй амьдрах хэрэггүй л юм байгаа юм даа. зүгээр л явлаа гэж хэлээд л тэр өөр ажилдаа орохгүй дээ.
    2013 оны 06 сарын 21 | Хариулах
  • (202.21.106.71)
    та нар мундаг ш дээ. муу ажиллаад үзэгчдийн уур цухлыг хүргээд байдаг эх орон мэтийн телевизийг авч өөрийн гэсэн өнгө төрхтэй болгооч. тэгвэл үзэгчдэд сайхан байхгүй юу
    2012 оны 12 сарын 24 | Хариулах
  • В.Гүрсэд (203.91.117.4)
    Сэтгүүлчид, уран бүтээлчдийг ингэж халж болохгүЙ.Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй гэдэг л болж байна. Харамсалтай байна. Ялангуяа Отгон Бүжиглхам, Ганзул гээд... Өөрсдийгөө хамгаалах хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн ҮЭ байхгүй болохоор хаана ч ийм зүйл гарч болно шүү дээ. Энхбаяр гэдэг хүний зовлонгоор хоол хийж, сэтгэлийн таашаал авдаг хүмүүст хэлэх ч муу алга.Монголчууд ийм байж болохгүй шүү дээ. Уран бүтээлчид минь удахгүй нөгөө эрч хүчтэйгээ гараад ирнэ гэдэгт итгэж байна. Хүлээж байна шүү
    2012 оны 12 сарын 21 | Хариулах
  • (202.179.10.62)
    tv9doo l butsaj oroosoi doo uuniig l husej bn
    2012 оны 12 сарын 15 | Хариулах
  • (124.158.111.5)
    ene ni ch deer baih daa. hen negnii daramtnaas aisan humuusees ymar ymniih ni uran buteel garah ve dee.
    2012 оны 12 сарын 13 | Хариулах
  • би мэднэ (180.235.163.10)
    долгор бол үнэн тэнэг авгай. энийг үзэгчид мэдэхгүй сэтгүүлч нар рнн дайрах юм. долгор харин энхбаярын доодохыг долоож гарч ирсэн жүжигчны оронцог. энхөаярын жинхэнэ дэвсгэр
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
  • (180.235.163.10)
    Analiz iin 3 huukhen bol muukhan 10 erees ch deer shuu dee. ***** shantraarai.
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
  • (180.235.163.10)
    Ednii Otgon, Bujinlkham bas Analiz hiideg huukhen 3 bol yostoi jinkhene setguulchid shuu. Iim setguulchdee aldval oor heneer yu hiilgekh ni medeej bilee. Tiimees ta 3 ***** shantraarai. Ene
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
  • (202.131.233.187)
    Отгон гэж нэг талыг барисан сэтгүүлч шар дээлтийг яаж магтан дуулж байсанаа мартсан уу? Чам шиг захиалгын сэтгүүлч нар зайлсан нь болж. Тэгээд ч та нарыг ТВ9-д байхад танай телевизийг үзэхээс ч ой гутдаг байсан.
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
  • зочин (103.11.194.68)
    монголчуудаа. цөөхөн байж бие биенээ хэмлэж ажилгүй болгож үзэл бодлоор нь гадуурхах хэрэг байна уу. нөгөө ардчилал хаана явнаа. долгор гуай та хэдэн жилийн настай гэж тэр сайхан залуучуудыг гадуурхаж хавчиж ажилгүй болгож байнаа. ер нь новшийн амьтад иймэрхүү араншин гаргадаг юм. залуучуудаа та нарыг телевизээр харсан та нарын үе ирнээ. тэхэд наад муу өгөр авгайгаа холхон зайлуулаарай
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
  • zochin (85.218.60.11)
    Turiin haraat stetguulchid huurhiilultei,bodbol enhbayriihh namnah yrt gariin suuder ta nariig dairch bn.buu shantar,uursduu huchh negdeed shine tvz baiguyylaad ajilla.ardchilsan oron gej durjignedeg hirnee shaal hydlaa.heden tuvz ni ardaa nyyts yls turch ezfuudtei,barag buh turiin tomchyyl saittai,tvz tei hbaij enhbayar baij bolohgui gedeg ni nuguu ardchilaliin zarchim munuu??nerleed helsen ch bolohoor turiin tomchyyl /tomchyylgevhihjee.unendee ard tumnii zarts bh estoi getel tolgoi deer garch syysan bn./bugd ene heden sait,tvz iin ezed ...
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
  • unen (76.170.253.157)
    ta nariig tsalinjuulj baisan ter mongonuud chini xenii mongo gedegiig medex uu. medseer baij boxir mongo absan ta nar sainaa uzexgui ee
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
  • o (76.170.253.157)
    odoo yana aa enxbayrguigeer xaashaa yabna aa. bayn xun gedeg chini iim l nolootei baigaa yum daa
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
  • Үнэлдэг юм. (202.126.91.153)
    Бид Отгоэ болон сэтгүүлч нарыг хүндэлдэг. Ялангуяа Отгон. Зарим хүний бах тавыг хангадаг байлгүй. Гүлыгнь олоод сурвалжилсан учраас. энд нэг л ХО-той асуудал байх шиг. Шүүх хурлаар яагаад ТВ9 хэрэгсэхгүй болголоо гэж. ТВ9 хаана гэж амлалт өгөөд сэтгүүлч нараа жийж байгаа юм болов уу. Сэтгүүлч нар хэнээс ч хамааралгүй, ёстой өөрийнхөөрөө эрх чөлөөтэй,мэдээллийг тунгаан үнэн зөвөөр нийтэд мэдээлэх үүрэгтэй.Гэтэл багалзуурыг нь шахаж боогоод,эрх чөлөөг нь хасахаар өт биендээ хүрэхээр атиралдана гэдэг бол сэтгүүлчид бас тийм. Нэг хүний телевизэд зовж байхаар өөрийн эрхээр жарга. Та нарт ажил олдоно. яагаад гэвэл та нар мэргэшсэн сэтгүүлч.
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
  • Зочин (49.0.159.31)
    ТВ9 -г эзлэх өөр хүмүүсийн бодлого хэрэгжээд байгаа юм биш үү? Энэ ТВ-ийн хувьцааг олон хүн эзэмшдэг байж таарна. Тэр хүмүүс Энхбаяраасаа салах гэж л ийм юм хийж байгаа биз. Эзэндээ үйлчилдэггүй ТВ манайд байдаг гэж үү? Бүх ТВ-гээр ганц Энхбаяр гэдэг хүнийг муулаад бусад нь энхийн цагаан тагтаа болоод байхад нэг ТВ яагаад магтаж болохгүй гэж? Гэхдээ ТВ9-ийн одоогийн удирлагын явуулж буй үйл ажиллагаа, нэвтрүүлгийн бодлого хараад байхад Энхбаярыг өмгөөлөөд байгаа мэт боловч цаад санаа нь хорлоод байгаад тааж ядаад байх юмгүй. Янаглан хорлоно, магтаж муулна гэдэг бодлого л яваад байх шиг санагдана.
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • хохь нь эээ (184.78.103.164)
    эзнээ өмөөрөөд ярдаг нохой шиг яадаг билээ танай телевиз. хаагдвлал таарна, үздэг ч үгүй энэ телевизийг
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • (203.194.115.39)
    Zugeerdee sanaa ***** zoe chi sain setguulch,zaawal ter nowshnuudiin daramtand baih albagui,uur olon tv chamaig huleej bga
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • (202.70.40.204)
    Ta nariig hen ch avch ajilluulahgui shuu dee.Uurtuu buluu huraah hun l avah baih daa.Orood udaagui Uusgen baiguulagchiig ni solino geed temtseed baival yah vee.Hetsuu l humuus bna gej bodoj bna ta nariig.Zarim neg ni dagaldan baysaad yavj baigaa baih aa.
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • (202.179.15.231)
    Хэнбугайн телевиз гэдэг нь мэдээж гэхдээ эдгээр сэтгүүлчид дээрээс нь өгсөн тушаал чиглэлийн дагуу хийх ажлаа маш сайн хйидэг байсан гэж боддог. Сэтгүүлчдийг муулах нь хаашаа юм телевизийн эзэн л бүх юмыг мэддэг биз дээ. Өөр телевизэд орлоо гэхэд туршлагатай сэтгүүлчид юм чинь ямар ч боссын ТВ-д очлоо гэсэн дээрээс өгсөн чиглэлийн дагуу ажлаа хийж чадах хүмүүс.
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • (122.201.18.176)
    ЭНЭ ХҮН ГУАЙ ЭНХБАЯРЫГ ҮХТЛЭЭ ХАМГААЛААД БАЙСАН БИЗ ДЭЭ ХОХЬ ЧИНЬ ДЭЭ
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • zochin (122.201.18.174)
    avilgach enhbayar olon huniig ugaadsaaraa tejeej baij dee.ene chin yavj yavj ard tumnees avilgachiin shaasan mungu shuu dee
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • zochin (122.201.18.173)
    dolgor gej ***** doloogch bnaaa
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • з (122.254.119.102)
    даанч тиим баих аа сүүлиин үед дандаа авилгачин энхбаяр гардаг түүнииг магтдаг төр засгииг муулдаг болсон үзэх юмгүи болсон
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • 5112 (202.131.233.59)
    Б.ОТГОНОО... ХАЗАЙЖ ЯВАХАД ЧИНЬ НЭМЭЖ ТҮЛЭХЬЕ ГЭСЭНГҮЙ. БОДИТ БАЙДЛЫГ ХЭЛЭХЭД ЧИ ЕР НЬ УВАЙГҮЙ СУРВАЛЖЛАГЧ Ш ДЭЭ... Жишээ: ТАВАН ТОЛГОЙН НҮҮРСНИЙ ЗАМД ГАРСАН ОСЛЫН ТАЛААР СУРВАЛЖЛАГА ХИЙХДЭЭ ЧИ МАШ ТЭНЭГ АСУУЛТ ТАВЬЖ БАЙСНАА САНАЖ БАЙНА УУ? ЮУ ГЭВЭЛ: ЗАМ ЗАСААД, НЭЭЧИХЛЭЭ. ОДОО ОСОЛ ГАРАХГҮЙ ГЭХ БАТАЛГАА ӨГЧ ЧАДАХ УУ? ГЭЖ... ЮУ ГЭСЭН ҮГ ВЭ??? АВТО ЗАМЫН ГАЗРЫНХАНД ТЭР ТАНХАЙ ЖОЛООЧ НАР ХУРД ХЭТРҮҮЛЖ ЯВААД ОСОЛ ГАРАХ НЬ ЯМАР ХАМААТАЙ БОЛОХЫГ ЧИ ОЙЛГОХГҮЙ Л БАЙГАА БАЙХГҮЙ ЮУ... АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА ГЭДЭГ ЧИНЬ ХУВЬ ХҮНИЙ УХАМСРЫН АСУУДАЛ, ХУВЬ ХҮНИЙ БУСДЫН ӨМНӨ ХҮЛЭЭХ ХАРИУЦЛАГА ГЭЖ ЧИ МЭДЭХ ҮҮ??? ЧАМАЙГ ГУДАМЖИНД ХҮЧИНДЭХЭД, ЧАМАЙГ ХАРААГҮЙ, ТЭР ХОРООНЫ ЦАГДАА БУРУУТАЙ ЮУ??? ЧИ ТЭНЭГ СЭТГҮҮЛЧ......
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
    • Авто замын чанар муу, стсандарт зураг зөрчсөнөөс осол удаа дараа гараад олон хүн амь насаа алдаад байгааг юу гэж ойлгох вэ?БААХАН ХҮН АЛЧИХААД ИНГЭЖ ХҮН РҮҮ ДАЙРАХ НЬ БОЛЖ БАЙГАА ЮМ УУ?
      2012 оны 12 сарын 10
  • (202.126.89.185)
    Hudal ardchilagchdyn hort hii holdohgui.Gevch Otgon naryg agaarjuulagch uilsee ulam idevhi,ur duntei yavuulaasai gej bodoh hun tsuungui baigaa.
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • МОНГОЛ (202.179.23.133)
    ТВ9-с ҮЗЭХ ЮМ БАЙДАГГҮЙ ЮМ ДАА. ТӨР ЗАСГИЙГ ҮГҮЙ БОЛ ТАС ХАРААР ҮГҮЙ БОЛ ЭНХБАЯРЫН ҮЕД ЦАВ ЦАГААНААР Л ДҮРСЭЛДЭГ ГАЗАР ДАА. СЭТГҮҮЛЧИД НЬ Ч БАРАГ АДИЛ ДАА ЭНЭ МОНГОЛД БОЛЖ БАЙГАА ЮМ 1Ч БАЙХГҮЙ ГЭСЭН БАЙДЛААР ГҮЖИРДСЭН МАЯГТАЙ НЭВТРҮҮЛЭГ ХИЙДЭГ ДЭЭ
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • zz (122.201.19.239)
    ugaasaa TV9 Enhkbayariin gar hol bsan shdee halah ni zuw.
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • (202.21.106.126)
    Эд нар Энхбаярын угаадасыг долоож оорийг нь магтан дуулж ороолийг муулсаар байсан нь унэн ш дээ арай дэндуу байсан шуу
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • (27.123.213.52)
    болороо чи шүү
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • (27.123.213.52)
    ХУРДЛААРАЙ.ЯАРААРАЙ... ТЕЛЕВИЗ БАЙГУУЛАГДАНГУУТАА ОЛОН НИЙТЭД НЭР УСЫГ НЬ ЗАРЛАХГҮЙ БОЛ АХМАДУУД ҮЗЭГЧИД ИХ САНАЖ БАЙГАА ШҮҮ.
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • kkkk (202.126.89.174)
    yu yriad bgaam bee ehneeseess l mordohiim jazgai kkkkkk
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • (202.126.89.160)
    Энэ дураак авгай Мэргэжлийн сэтгүүл зүй гэч жээ. Өөрийн гэсэн толгойгүй явахаар ийм болдог юм. Болж,Угаадасны гөлөгнүүд. Энхбаяр та нарыг байтагуй хүмүүсийг хэрэггүүй болохоор угаадасны нүх рүү шиддэг юм.
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • рло (124.158.74.8)
    тийншт монголын авлигын загалмайлсан эцэг гэдэг нэрээрээ дэлхийд данстай kkk
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • б (124.158.74.8)
    цаг агаарын мэдээ чинь хүртэл энхбаяр байсан биз дээ хахахах
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • (27.123.213.52)
    энхбаяр бол монголдоо төдийгүй дэлхийд данстай хүн
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • б (124.158.74.8)
    та нар улаан цайм л энхбаяр гэдэг хүний төлөө л бүх нэвтрүүлэг чинь хийгддэг нь үнэн л байсан штээ үнэхээр залхмаар одоо юундаа гоншигоноод байгаан
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • Хэлэх үг алга. (202.126.91.153)
    Солиотой авгай юм. Нгн телевиз будаа. Мундаг сэтгүүлч нар байсан. Ялангуяа Отгон. Би их үзэх дуртай байлаа. Аргагүй Н.Энхбаярын телевиз юм даа.
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • (133.5.11.10)
    Ta nar enhbayariin nereer olon hvniig muulj jargasanaaa jaahan bodoh estoi doo, za bas tsaana n baigaa Boloroo bil vv ih l olon hvnte ybsan daa, enhbataasaa ehleed
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • (182.160.14.20)
    sain setguulchdiig halsanaas muusain hurgan darga nariig oorchil,eswel ter tsolmon awgai teneg yum uu
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • (27.123.213.52)
    tiim shv
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • (27.123.213.52)
    энхбаяр даргыг телевиз.эрдэнэтийн гокийн асуудлаар зөндөө л хэрэг тулгаад ард түмэнд аймшигтайгаар ойлголт төрүүлээд бсан.тэгээд огт үндэслэлгүй бсан бналээ шүү.энэн дээрээ нэр төрөө сэргээлгэмээр юм
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • (27.123.213.52)
    сэлэнгийн мөсөн дээр хөвж явсан эх хүү 2 сураггүй.үнэхээр аймшигтай.эмгэнэлтэй.дуучин жавхланд баярлалаа.жинхэнэ монгол хүн.сайхан ярилцлага өгсөн шүү.баасан гаригт..
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • (27.123.213.52)
    даанч тийм байхаа өмнөговьд гэр орноо дайруулсан айлын тухай бид зөндөө хүлээсэн шүү.бас эх орны минь хэвлий там болжийноо.энхбаяр дарга хоригдоод.одоо ардчилалын ойн баяр болж бгаа байх.бас тэгээд шинэ оны баяр хундага тулгасан дээдсүүдийн баяр дуусахгүй.эх орон шударга ёсны дуу хоолой та нартаа амжилт
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • saka (202.179.24.237)
    ta nar chadnaa. gehdee ergeed TV9-dee l ajillah bh. MAXH udirdah zugees TYZ-tai yariltsana gej bsan. amjilt husey
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • (27.123.213.52)
    anhaaraltai unshlaa.zuv zuv demjeerei.
    2012 оны 12 сарын 10 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    5 мин
  • "Бэрх" олон улсын сургуульд суралцах хүсэлтэй сурагчдын дунд сонгон шалгаруулалт зарлажээ
    18 мин
  • Нийслэлийн аварга шалгаруулах 3vs3 барилдаанд хэн, хэн тэргүүлэх вэ?
    32 мин
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    44 мин
  • Зарим нутагт бороо орно
    1 цаг 4 мин
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    19 цаг 42 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    23 цаг 39 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Спортын шилдэг 5 кино
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
    Уржигдар 16 цаг 36 мин
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Дараагийн засагт дайх үг
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК