

Олон улсын шинжээчид 12 сарын 10-22-ны өдөр пуужин хөөргөнө гэсэн цаг хугацааг түүхэн удирдагч Ким Чень Ирийг нас барсны нэг жилийн дурсгалд зориулж байна гэж дүгнэж байна.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Хойд Солонгос алсын тусгалтат пуужингаа хөөргөх гэж оролдсон боловч хэдхэн минут хөөрөөд унасан явдал нь олон улсын хэмжээнд элэг доогь болж хувирсан юм.
Дэлхийн хамгийн хаалттай улсын пуужин хөөргөж буй явдлыг олон улс буруутгасаар байгаа юм. АНУ болон бусад орнууд Хойд Солонгост НҮБ-ын Алсын тусгалтат пуужин хөөргөх хоригийг сануулсаар байгаа. Харин тус улсын эрх баригчид “Энэ бол сансар судлалыг хөгжүүлэх эрх” хэмээн мэдээлсэн.
Д.Идэр
Сэтгэгдэл (1)