
Засгийн газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гарагт болдог “Шинэчилж шийдье-222” нээлттэй хэлэлцүүлэг өнөөдөр үргэлжилнэ. Уг хэлэлцүүлгийг мэргэжилтэй ажилтан бэлтгэх асуудлын хүрээнд зохион байгуулах юм. Хэлэлцүүлэг Төрийн ордны их танхимд 14 цагт эхэлнэ.
Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдаад анхны “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгээр төсвийн ил тод байдлыг хангах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх асуудлыг хөндөж, "Төсөв 2013" төслийг хэрэгжүүлсэн билээ.
Т.Гэрэл