
УИХ-ын дарга З.Энхболд гишүүд бие биедээ баярын мэндчилгээ явуулахдаа цаасан биш цахим шуудангаар илгээж улсын төсөв хэмнэх санаачлага гаргасан билээ. Тэгвэл саяхан УИХ-ын гишүүд "ангийнхаа" шинэ жилийг тэмдэглэхдээ улсын төсвөөс мөнгө гаргахгүй өөрсдийнхөө халааснаас гаргаж байх шийдвэрийг УИХ-ын дарга гаргажээ. Үүнийг бусад гишүүд, тэр дундаа С.Одонтуяа гишүүн ихэд дэмжиж байгаа гэнэ. УИХ-ын гишүүдийн Шинэ жилийн баяр жил бүр нүсэр болдог ч энэ мөнгийг УИХ-ын Тамгын газар гаргадаг байсан юм. Тэгвэл нэг өдөр тансаглаад өнгөрөх мөнгөө гишүүд өөрсдөө гаргах болсон нь сайшаалтай. Парламентад том банк, групп компаний эзэд, дор хаяж хувийн сургуультай хүмүүс байдаг тул Шинэ жилийн таксны мөнгөө өгөхгүй гэх хүн гарахгүй нь лав.
Т.Гэрэл
Сэтгэгдэл (13)