

Үйлчлэгч эмэгтэй Стросс Каныг өөрийг нь хүчирхийлэхийг завдсан хэмээн шүүхэд дуудсан юм. Тэрбээр Стросс Каны өрөөг цэвэрлэхээр ороход түүнийг хүчиндэхийг завдсан гэжээ. 33 настай Жафиссатоу Диалло ингэж мэдэгдсэнээр 63 настай Стросс Кан 2011 оны тавдугаар сард Нью-Йорк хотноо баривчлагдсан юм.
Олон жил сунжирсан энэ хэрэг өчигдөр шийдэгджээ. Шүүгчид Стросс Каныг эмэгтэйг хүчиндээгүй боловч, ёс бус үйлдэл гаргасан хэмээн үзэж хуулийн дагуу хариуцлага тооцохоор болжээ.
Энэхүү хэрэг явдал нь ноён Стросс Каны нэр хүндийг унагаж, Францын ерөнхийлөгчид нэр дэвших боломжийг нь хаасан юм.
Д.Идэр

Жафиссатоу Диалло өмгөөлөгчийн хамт

Жафиссатоу Диалло өмгөөлөгчийн хамт
Сэтгэгдэл (1)