

Хятадын баруун өмнөд хэсэгт амьдардаг түвд лам хийгээд түүний зээ дүүг хамтад нь баривчилсан хэмээн “Сяньхуа” агентлаг өнгөрсөн ням гарагт бичсэнийг сайт иш татжээ.
Цагдаа нар Сичуан аймагт оршин суух, Аба хийдийн 40 настай лам Лоран Гончиг болон түүний 31 настай зээ дүүг 2009 оноос хойш найман хүнийг зулын гол болоход уриалсан, өөрийгөө шатаавал баатар болно хэмээн хэлсэн гэж буруутган баривчилжээ.
Цагдаа нарын мэдээлж буйгаа тэр найман хүний гурав нь амиа алдсан байна.
Лоран Гончиг нарыг өнгөрсөн наймдугаар сард баривчлан байцаасан байна. Тухайн үед энэ талаар ямар ч мэдээлэл гарахгүй байсан юм. Харин баривчлагсад саяхан “Түвдийн оюун санааны удирдагч Далай лам болон түүний туслахуудын зааврыг дагасан” хэмээн мэдэгджээ гэж “Сяньхуа” бичжээ.
Лоран Гончиг болон түүний зээ дүү нар өөрийгөө шатаасан найман хүний зураг болон мэдээллүүдийг Түвдийг салан тусгаарлахыг эрмэлздэг хилийн чанад дахь байгууллага руу явуулсан байсан гэж цагдаа нар мэдээлсэн байна.

Үүний хариуд АНУ-д зочилсон Хятадын Гадаад хэргийн сайд айлчлалынхаа үеэр “Мариа Отерагийн мэдэгдэл нь хоёр орны дипломат харилцаанд эвгүй байдал үүсгэхэд хүргэлээ” хэмээн буруутгасан байна.
2009 оноос хойш Хятадын дээрэнгүй бодлогыг эсэргүүцэж 92 түвд хүн зулын гол болсон юм. Тэдний зарим нь эрүүл мэндээрээ хохирч амьд үлдсэн ч ихэнх нь буюу 75 нь амиа алджээ.
Д.Идэр


Сэтгэгдэл (4)