
Засгийн газраас сар бүрийн хоёр дахь долоо хоногийн мягмар гарагт зохион байгуулдаг “Шинэчилж шийдье-222” нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордны Их танхимд эхэллээ. Энэ удаагийн хэлэлцүүлгээр хөдөлмөрийн зах зээл, мэргэжилтэй ажилтан бэлтгэх асуудлыг хөндөж байгаа юм. Хэлэлцүүлэгт Хөдөлмөрийн яамны албаны хүмүүс болон зарим төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцож байна. “Шинэчилж шийдье-222"-ын үеэр Шинэчлэлийн Засгийн газрын зүгээс хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр болон мэргэжилтэн бэлтгэхэд ямар бодлого баримтлах асуудлыг голлож байгаа юм. Учир нь сүүлийн жилүүдэд Монголд дээд боловсролтой иргэдийн тоо нэмэгдэж байгаа ч барилга, уул уурхай зэрэг салбарт ажиллах хүч дутмаг байгаа билээ.
Сэтгэгдэл (1)