

Египетийн ерөнхийлөгч Мухаммед Морсигийн бодлого, өөртөө өгсөн хэмжээлшгүй эрхийг эсэргүүцсэн ард түмэн болон сөрөг хүчний хэдэн мянган иргэд хоёр долоо хоногийн өмнөөс Тахрирын талбайд олон майхан бүхий лагерь болж жагсах болсон юм. Харин босогчдын майхан халдсан талаар орон нутгийн хэвлэл мэдээлжээ.
30 гаруй жагсагчид руу үл таних этгээдүүд дайрч, үрлэн сумтай буугаар буудаж, шатахуунтай лонх шидсэн байна. Орон нутгийн хэвлэлийн бичсэнээр халдлагын үеэр эсэргүүцлийн жагсаалд оролцож байсан 16 хүн шархдаж, хүнд гэмтэл авсан таван хүнийг эмнэлэгт хүргэсэн хэмээн бичжээ.
Сөрөг хүчний жагсагчид «Лалын ахан дүүс» хөдөлгөөнд энэхүү халдлагыг хийсэн хэмээн сэжиглэж байна. Тэдний маргааш зохион байгуулах эсэргүүцлийн арга хэмжээг тасалдуулан зогсоохыг тэд оролдсон гэж сөрөг хүчний ярьжээ.
Энэ дайралтаас хойш Тахрир талбайд орох гарах бүх замыг хаасан байна.
Д.Идэр