

Нью-Йорк хотын дарга Майкл Блумбeрг тус группыг ихээхэн судалж байгаа хэмээн сайт бичсэн байна. Ноён Майкл Блумбeрг өнгөрсөн 10 дугаар сард тус группын Лондон дахь төв байранд зочилсон юм байна. Сайтад бичсэнээр Майкл Блумберг найз нөхдүүдтэйгээ нэг бус удаа “The Financial Times” сонины ашигтай болон ашиггүй талуудыг хэлэлцэн ярьж байсан аж.
Түүний судалж буй групп нь “The Financial Times” сонинг гаргадаг бөгөөд алдарт “The Economist” сэтгүүлийн 50 хувийг эзэмдэг юм.
Д.Идэр