Өнгөрсөн есдүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Шастины нэрэмжит
III эмнэлгийн баруун талд баригдаж буй барилгад бетон зуурмаг шахаж
байсан кран осолдсоны улмаас ойролцоох замын гарцаар гарч явсан 10
настай охиы дээрээс нурж амь насыг нь хохироосон хэрэг гарсан.

Өнгөрсөн есдүгээр сарын 3-ны өдөр Баянгол дүүргийн нэгдүгээр хороо, Шастины нэрэмжит III эмнэлгийн баруун талд баригдаж буй барилгад бетон зуурмаг шахаж байсан кран осолдсоны улмаас ойролцоох замын гарцаар гарч явсан 10 настай охиы дээрээс нурж амь насыг нь хохироосон хэрэг гарсан. Уг хэрэгт зуурмаг шахагч автомашины жолооч Г.Гантөмөр, менежер Б.Баттулга, туслах Б.Дашням нарт эрүү үүсгэн, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байсан. Харин мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж дууссан учраас хэргийг Нийслэлийн прокурорын газрын хяналтад шилжүүлсэн байна. Тэднийг Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны журам зөрчсөн гэсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар сэжигтнээр тооцон шалгаж байгаа юм.
Б.Чимэг