Сүүлийн үед хүүхдээ зодож, гэмтээх хэрэг их гарах болжээ. Долоон настай
хүүгээ сэхээнд ортол нь зодож гэмтээсэн хэрэг намжаагүй байтал төрсөн
охиноо заазуурдаж гэмтээсэн хэрэг гарсан байна.

Сүүлийн үед хүүхдээ зодож, гэмтээх хэрэг их гарах болжээ. Долоон настай хүүгээ сэхээнд ортол нь зодож гэмтээсэн хэрэг намжаагүй байтал төрсөн охиноо заазуурдаж гэмтээсэн хэрэг гарсан байна. Тодруулбал, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо консулын дөрөвдүгээр гудамжинд оршин суух 39 настай эрэгтэй О согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ өөрийн төрсөн охин арван настай А-г заазуураар гэмтээсэн хэрэг гарчээ. Тэрээр охиныхоо зүүн гарын шууг заазуураар зүсэж гэмтээсэн байна. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Чимэг
Сэтгэгдэл (16)