
Энэхүү үзэсгэлэн нь жижиг дунд үйлдвэр эрхлэгч иргэд, аж ахуй нэгжүүдийн борлуулалтын сувгийг сайжруулах, бараа бүтээгдэхүүнийг нь зах зээлд таниулан сурталчлах, хэрэглэгч, захиалагчидтай холбож өгөх зорилготой юм.
Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв нь Нийслэлийн засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд аливаад санаачлагатай амьдралынхаа чансааг дээшлүүлэх хүсэлтэй, хийж бүтээх хүсэл, тэмүүлэлтэй иргэд, аж ахуйн нэгжүүдийн бизнес эрхлэх эрмэлзлэлийг бодитойгоор тэтгэж, бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулан сурталчлах, борлуулалтын сувгийг сайжруулах, мэдээлэл, зөвлөгөө өгөх, сургалт, хөнгөлттэй зээлд хамруулах, хэлэлцүүлэг, үзэсгэлэн яармаг зохион байгуулах, нэг цэгийн мэдээлэл инкубацийн үйлчилгээ үзүүлдэг төрийн үйлчилгээний байгууллага юм.