Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад хүн түлэгдлээ гэх дуудлага
иржээ. Дуудлагын дагуу шалгахад, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо
Драгон төвийн урд талын траншейнд 17 настай хүүгийн биеийн 50-60 хувь
нь түлэгдсэн байжээ.

Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад хүн түлэгдлээ гэх дуудлага иржээ. Дуудлагын дагуу шалгахад, Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо Драгон төвийн урд талын траншейнд 17 настай хүүгийн биеийн 50-60 хувь нь түлэгдсэн байжээ. Цагдаагийн алба хаагчид ажиллагаа явуулж, хэргийг шалгахад Дархан-Уул аймгийн харьяат 15 настай Д тодорхой оршин суух хаяггүй 17 настай эрэгтэй М-ээс мөнгө нэхэж, улмаар ханцуйд нь гал асааж, биеийнх нь 50-60 хувийг түлсэн байна. Түлэгдсэн хүү одоогоор ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)