
Өнгөрсөн
сарын 15-нд хуучин Ганц худаг дахь 441 дүгээр хорих ангийн дэргэдэх
Ашиглалтын өмнөх захиргааны орлогч дарга дэд хурандаа Н.Лхагважав нь 441
дүгээр ангид хоригдож байсан Р.Эрдэнэтөгс гэх хоригдлыг согтуудаа зодож
танхайрсан хэрэг гарсан.

Өнгөрсөн сарын 15-нд хуучин Ганц худаг дахь 441 дүгээр хорих ангийн дэргэдэх Ашиглалтын өмнөх захиргааны орлогч дарга дэд хурандаа Н.Лхагважав нь 441 дүгээр ангид хоригдож байсан Р.Эрдэнэтөгс гэх хоригдлыг согтуудаа зодож танхайрсан хэрэг гарсан. Тиймээс ШШГЕГ-аас хоригдол зодсон хурандааг ажлаас нь халж, хэргийг нуун дарагдуулсан ангийн даргад хариуцлагын арга хэмжээ авсан билээ. Мөн түүний хэргийг прокурорын байгууллагад шилжүүлээд байсан. Харин прокурорын байгууллагаас дэд хурандаа Н.Лхагважавт өчигдөр эрүүгийн хэрэг үүсгэн, хэргийг прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шилжүүлжээ.
Хэргийг сануулбал, өнгөрсөн сарын 15-ны өглөө хүмүүжигч Р.Эрдэнэтөгс ээлжит жижүүрээ хийж байжээ. Тэгээд өглөөний тоондоо гараад харуулын байрандаа ирэхэд нь дэд хурандаа Н.Лхагважав "Ажлын байрандаа байсангүй" хэмээн зодож биед нь хүнд гэмтэл учруулсан байна. Түүнийг хүмүүжигч Р.Эрдэнэтөгсийг өрөөндөө оруулан зодож байхад нь хорих 441 дүгээр ангийн төлөөлөгч хошууч н.Батбаатар салгасан байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (3)