
"Интерактив" ХХК-ны ерөнхий захирал Б.Ууганбаяр “ТЕГ-н мэдээлэл солилцох системийн өнөөгийн байдал, архитектур ба шийдвэрлэх асуудлууд”, Үндэсний Дата Төвийн захирал н.Энхцог “Үндэсний Дата Төвийн мэдээллийн сангийн ашиглалт”-ын талаар тус тус танилцуулж хэлэлцүүлэг өрнүүлэв.
Уг арга хэмжээнд Сангийн яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Уул уурхайн яам, Үйлдвэр хөдөө аж ахуйн яам, Гаалийн ерөнхий газар, Гадаадын иргэн харъяатын асуудал эрхлэх газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Ашигт малтмалын газар, Газрын тосны газар, Цагдаагийн ерөнхий газар, Үндэсний статистикийн хороо, Монгол банк, Санхүүгийн зохицуулах хороо, Хөрөнгийн бирж, Тагнуулын ерөнхий газар, Хөдөлмөрийн яам, Мэдээллийн технологи, шуудан харилцаа холбооны газар, Худалдан авах ажиллагааны газар, Үндэсний дата төв УТҮГ, Интерактив ХХК, ТЕГ-ын хэлтэс албадын дарга нар оролцож, хэлэлцүүлгээс гарсан саналыг нэгтгэн холбогдох байгууллагад хүргэхээр шийдвэрлэжээ.