

Түүний биеийн байдал хэт дордсоноос эмнэлэгт шилжүүлсэн юм. Өмнөд Африкийн “The Sunday Times” сонинд “Түүнтэй ойр эх сурвалжийн мэдээлснээр Нелсон Мадела ярьж чадахаа больсон байна. Мөн царай нь тун тааруухан харагдаж байгаа тул түүнийг ямар нэгэн зүйл зовоож байгаа гэдэг нь ойлгомжтой хэмээн хэлсэн” гэж бичжээ.
Улсынхаа анхны хар ерөнхийлөгч Мандела нийслэл Преториа хотын эмнэлэгт шинжилгээ өгч, хоёр өдрийг өнгөрүүлсэн юм. Бямба гарагт гэртээ хүргэгдсэн ч маргааш нь бие нь муудсанаас дахин эмнэлэгт ирсэн нь энэ аж.
Түүний биеийн байдлын талаар ямар нэгэн албан ёсны тодорхой хариу өгөөгүй байна.
Ноён Манделагийн экс эхнэр Мадикизела хийгээд тэднээс төрсөн охин Зиндзи нар эмнэлэгээр үзэгдэхгүй байна. Харин тэд өнгөрсөн амралтын өдрүүдэд Совето хотод хөл бөмбөгийн тэмцээн үзсэн гэж орон нутгийн хэвлэл бичжээ.
Ноён Мандела хамгийн сүүлд өнгөрсөн хоёрдугаар сард олон төрлийн шинжилгээ өгөх зорилгоор эмнэлэгт хэвтлээ гэж мэдээлж байсан юм. Харин дараахан нь хэвлийн хөндийн өвчнийг дарахын тулд хагалгаанд орлоо гэсэн тайлбар явч байлаа.
Нелсон Мандела хамгийн сүүлд Өмнөд Африкийн улс 2012 Хөл бөмбөгийн ДАШТ-д олны өмнө үзэгдсэн юм.
Д.Идэр