зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.06.08
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Дипломтой биш чадамжтай болохын төлөө зүтгэхийг уриаллаа

2012-12-11
0
ЖИРГЭХ

    12172_531880843490495_1998394768_nЯмар өнгөтэй дипломтой вэ гэж хардаг цаг ард хоцорсон. Юу хийж чаддаг, ямар чадамжтай мэргэжилтэн бэ гэдгийг үнэлдэг болсон. Тиймээс дипломтой болох биш чадамжтай болохын төлөө зүтгэх хэрэгтэй гэж “Шинэчилж шийдье-222” хэлэлцүүлгийн үеэр Ерөнхий сайд Н.Алтанхуяг хэллээ. Шинэчлэлийн Засгийн газраас сар бүрийн 2 дахь долоо хоногийн 2 дахь өдрийн 14 цагаас уламжлалт болгон зохион байгуулдаг иргэдээ сонсож, тэдний саналыг шийдвэртээ тусгах зорилго бүхий “Шинэчилж шийдье-222” дөрөв дэх удаагийн хэлэлцүүлэг “Баялгийг бид бүтээнэ” гэсэн нэрийн дор Төрийн ордонд боллоо. Хэлэлцүүлэгт Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн багш оюутнууд, мэргэжлийн холбоодын төлөөлөл, ажил олгогч компани, аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд оролцсон юм.   

   Шинэчлэлийн Засгийн газар “Ажилтай, орлоготой монгол хүн” хөтөлбөрийг хэрэгжүүлж, энэ дөрвөн жилд 150 мянган ажлын байр бий болгох зорилт тавьж ажиллаж байгаа. 21 аймагт хөдөлмөр эрхлэхэд зуучлах төв байгуулсан, нийслэлийн 9 дүүргийн 150 хороонд электрон бирж байгуулсан, ирэх жилээс ийм биржийг хөдөө сумдад байгуулахар бэлтгэж байгаа талаар Хөдөлмөрийн сайд Санжмятав хэллээ. Хөдөлмөрийн насны залуучууд хөлсний ажил хийхээр гадаадыг зорьдог, мөн гаднаас хямд ажиллах хүч авдаг урсгалыг таслан зогсоохын төлөө Хөдөлмөрийн яамыг байгуулсан. Монгол хүн эх орондоо ажилтай, орлоготой сайхан амьдрах учиртай гэж тэрбээр хэллээ.      

   Энэ хичээлийн жилд төрийн өмчийн 50, хувийн өмчийн 29 сургалтын төвд 50 мянга гаруй хүүхэд, залуус сурч байгаа. Төгсөгчдийг ажлын байраар хангах, аж ахуйн нэгж, компаниудаас ажлын байрны захиалга авч, энэ эрэлтийн дагуу элсэлтээ авдаг болоход ирэх жилээс анхаарна. Мэргэжлийн зэрэг, түвшнийг үнэлдэг тогтоолцоо бий болгохоор зорьж ажилаж байгаа талаар Хөдөлмөрийн яамны харъяа Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын дарга М.Жадамбын илтгэлд дурдагдаж байлаа.

   Хөнгөн үйлдвэрийн салбарт боловсон хүчин хангалтгүй байгаагийн дээр хүмүүс тогтвор суурьшилтай ажилладаггүй, ойрын 3-5 жилийн ажлын байрны эрэлтийн судалгааг гаргаж байж сургалт явуулах, орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглаж чадах мэргэжилтэн цөөхөн байгаа, мэргэжлийн сургалт үйлдвэрийн төвийн багш нарын нийгмийн асуудал тааруухан зэрэг олон санал гарлаа.

Хэлэлцүүлгийг хааж Ерөнхий сайд Н.Алтанхуяг үг хэлэхдээ санал, зөвлөмж бүрийг нэг бүрчлэн судалж, тусгаж ажиллана гэдгээ илэрхийллээ.

   Манай компани, аж ахуйн нэгжид ийм мэргэжилтэн хэрэгтэй байна  гэсэн захиалгаа МСҮТ-д өгөх, оюутан залууст чухам юу сургавал шаардлагатай байгаа талаар багш нар ажил олгогчдоос асууж уялдаатай ажиллахыг аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад зөвлөөд ирэх хавраас манай улсад бүтээн байгуулалтын олон ажлууд өрнөж эхэлнэ. Хэлэлцүүлгийн үр дүн үүнд чиглэгдэж байгааг тэмдэглэлээ. Ингэхдээ заавал 2,5 жил сургана гэсэн хатуу зарчим барихгүй, үйлдвэрлэлийн дадлага давамгайлсан аргаар сургаж, дадлагажуулна гэдгийг онцолж байлаа.

   Шинэчлэлийн Засгийн газар 21 аймгаа нийслэл хоттой хатуу хучилттай автозамаар холбоно, шинэ төмөр зам, гүүрэн гарцууд барина, орон сууцны хөтөлбөрийг бүрэн утгаар нь хэрэгжүүлнэ, нефть болоод дулааны цахилгаан станц барихаар төлөвлөж байна. Эдгээр бүтээн байгуулалтад мэргэжилтэй монгол залуусын оролцоо чухал гэдгийг Засгийн газрын тэргүүн тэмдэглэлээ.

   Улс хөгжихөөр иргэн Доржийн амьдрал ахуй дээшилдэг биш, Доржийнх өөдөлж дэвжвэл улс орон хөгждөг. Тиймээс манай залуучууд өөрсдөө хичээж ирээдүйнхээ төлөө зүтгэх цаг нь ирсэн. Өөрийгөө чавдаржуулж, сургалтад хамрагдан мэргэжил эзэмшиж, хичээж ажиллахыг Ерөнхий сайд Н.Алтанхуяг уриаллаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 
0
ЖИРГЭХ
Санал болгох
Арьс судлалын үндэсний төвд агаар шүүгч хүлээлгэн өглөө
Монголын баг, тамирчид бишкекийг зорилоо
Улсын шалгалт зохион байгуулах хуваарь гарчээ
Оюутан цэргийн бүртгэл ирэх сарын 2-ноос эхэлнэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • МОНГОЛ (202.179.24.16)
    100Д НООГДОХ ОЮУТНЫ ТООГООРОО ДЭЛХИФЙД 1Д ОРНО. МОНГОЛ. ШААРДЛАГА ХАНГАХ ХҮН БАЙНА УУ? ЯЛАНГУЯА ИНЖЕНЕР????????????
    2012 оны 12 сарын 11 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Танилц: Ирэх долоо хоногт УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлууд
    2 мин
  • Зарим нутагт бороо орно
    22 мин
  • BLAST.tv Austin Major 2025: Эхний шат өндөрлөлөө
    18 цаг 59 мин
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
    22 цаг 56 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 11 цаг 12 мин
  • Спортын шилдэг 5 кино
    Өчигдөр 10 цаг 57 мин
  • Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь өрхийн орлогыг нэмэгдүүлж, хамгаалж, баталгаажуулахад чиглэж байна
    Өчигдөр 10 цаг 26 мин
  • Баруун дөрвөн замын уулзвараас Гэсэр сүмийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
    Өчигдөр 10 цаг 21 мин
  • Амралтын өдөр ХААНА, ЮУ үзэх вэ?
    Өчигдөр 10 цаг 10 мин
  • Амралтын өдрийн жор: Овъёосны кекс
    Өчигдөр 10 цаг 04 мин
  • Улаанбаатарт 26 градус дулаан байна
    Өчигдөр 10 цаг 01 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын 8 дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн-ийг хүлээн авч уулзлаа
    Уржигдар 17 цаг 51 мин
  • Д.Амарбаясгалан: Цахим гэмт хэрэгтэй тэмцэх хууль тогтоомжийг боловсронгуй болгоход парламент анхааран ажиллана
    Уржигдар 17 цаг 19 мин
  • Баянхошуунд барьж буй 110 айлын ногоон орон сууцны барилга угсралтын явц 97 хувьтай үргэлжилж байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Бан Ги Мүн: Тэрбум мод үндэсний хөдөлгөөн нь дэлхийн дулаарлын эсрэг Монгол Улсын оруулж буй бодит хувь нэмэр
    Уржигдар 16 цаг 36 мин
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
    Уржигдар 16 цаг 29 мин
  • Баянхошуунд барьж буй 650 хүний суудалтай спорт цогцолбор ирэх намар ашиглалтад орно
    Уржигдар 15 цаг 32 мин
  • Ирэх лхагва гарагт бурхан багшийн их дүйчин өдөр тохионо
    Уржигдар 14 цаг 53 мин
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн нар дурсгалын мод тарилаа
    Уржигдар 14 цаг 50 мин
  • Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг нэгэн зорилго, нэгдмэл хүсэл тэмүүллээр хамтран зүтгэхийг уриаллаа
    Уржигдар 13 цаг 09 мин
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • "Нийслэлийн аварга"-д зодоглох ШИЛДЭГ 27 хүчтэн хэн бэ?
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • Танилц: Нэгдсэн "Завхан даян" дэвжээнд харьяалагдах гурван Улсын гардиар манлайлуулсан 90 бөх
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • СТАТИСТИК: Мундгууд л түрүүлдэг Бүх цэргийн баяр наадам айсуй
  • Дараагийн Ерөнхий сайд хэн байхыг Ардын нам биш, “АХ” л шийднэ
  • Л.Мөнхбаясгалан: Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд илт нэг талыг барьсан үг хэлж, огцрох болзлоо хангалаа
  • Л.Оюун-Эрдэнэд Ерөнхий сайдын "эрх мэдэл" хангалтгүй санагддаг болох нь
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Ш.Цэрэнсамбуу: Л.Оюун-Эрдэнийн ЗГ эх нялхасын асуудалд хамгийн ээлтэй хандаж, их зүйлийг хийсэн
  • Н.Номтойбаяр: Дараагийн Ерөнхий сайд тодрох нь цаг хугацааны асуудал
  • Л.Оюун-Эрдэнэ: Хүү маань нэгэн бүсгүйд хайр сэтгэлтэй болоод, 17 сая төгрөгийн бөгж бэлэглэсэн нь үнэн байна
  • Огцорсон Соёлын сайд ойр тойрныхноо албан тушаал ахиулан томилж байна
  • С.Цэнгүүн: Цаашид хэчнээн хүн амь эрсдэхийг нууж чадах юм бэ?
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
  • Д.Батбаяр: Татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар зарцуулсан асуудалд арга хэмжээ авах ёстой
  • С.Нэргүй: Их эвслийн Засгийн газар байгуулах нь Монголчуудын нийтлэг эрх ашигт нийцнэ
  • Монгол, Туркменистан Улс хамтын ажиллагаагаа хөгжүүлэх тухай хамтарсан мэдэгдэл гаргалаа
  • Дараагийн засагт дайх үг
  • Л.Гантөмөр: Шуурган дундуур хамт зүтгэчхээд Ерөнхий сайдыг ийм, тийм гэж ярих нь жудаггүй хэрэг
  • Б.Пүрэвдорж: Та нар нэгэнт улстөржиж байгаа бол бид ч улстөржинө
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • ФОТО: Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойд зориулсан “Morinkhuur Summer Festival”
24 баримт
  • Сангийн сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн зах зээлд эрчийг авч буй "Лабубу"
  • Үхэлтэй нүүр тулж, тахир дутуу болсон хүү Өмнөд Солонгосын ерөнхийлөгч болж байгаа түүх
  • Л.Оюун-Эрдэнэ: Үзэл санаа, үнэт зүйл хэзээ ч ялагддаггүй
  • Тайланд улсын Пхукет арлын унаган охин, шинэхэн "Дэлхийн мисс" Сучата Чуангсри гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК