
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун зүгийн нутгийн баруун, төв болон зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун зүгийн нутгаар баруун өмнөөс бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Сэлэнгэ, Хэрлэн, Онон, Улз, Халх голын сав газраар 19-24 градус, Алтайн уулархаг нутаг болон говийн нутгийн өмнөд хэсгээр 2-7 градус, бусад нутгаар 11-16 градус хүйтэн байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 19 градус хүйтэн, харьцангуй чийг 71 хувь, агаарын даралт 864 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.