
Өнөөдөр УИХ-ын Төрийн байгуулалт болон Хууль зүйн байнгын хороо, Ерөнхийлөгчийн Тамгын газар, “Глоб интернэшнл” ТББ-аас "Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү?” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулна. УИХ-ын чуулганаар Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн төслийг хэлэлцэж байгаатай холбоотой Эрүүгийн хуулийн зарим заалтуудыг өөрчлөх талаар санал бодлоо солилцох юм. Сэтгүүлчдийг бусдын нэр хүндэд халдсан, гүтгэн доромжилсон гэсэн хэргээр шууд эрүүгийн хэрэг үүсгэх нь буруу гэж зарим судлаачид үздэг. "Гүтгэлэг, доромжлол гэмт хэрэг мөн үү?” сэдэвт хэлэлцүүлэг Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 14 цагт эхэлнэ.
.
Сэтгэгдэл (1)