зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Геодези, усны барилга, байгууламжийн газраас 5 байршилд ажиллаж, усыг соруулсан. Нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабуудад нийт 16 дуудлага мэдээлэл ирсэн байна

2025-8-21
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн жилүүдэд бороо ороход нийслэлийн гудамж, авто замууд, тэр байтугай төв замууд хүртэл усанд автаж, Нарны гүүрний урд талд гэхэд авто зам дээр борооны ус маш их хэмжээгээр тогтдог байлаа. Өчигдөр Улаанбаатар хотод өглөөний 05:00 цагаас эхлэн 19:00 цаг хүртэл 23-32 мм хур тунадас үргэлжлэн орсон. Албаныхан наймдугаар сарын 20-ны өдрийг хүртэлх орсон бороонуудаас хамгийн их хэмжээтэй хур тунадас өчигдөр орсон гэж үзэж байна.

Энэ үеэр онцлууштай нь авто зам дээр урьд жилүүдийнх шиг их ус тогтсонгүй. Геодези, усны барилга, байгууламжийн газраас 5 байршилд ажиллаж, усыг соруулсан. Нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабуудад нийт 16 дуудлага мэдээлэл ирсэн. Үүнээс 5 дуудлага мэдээлэлд зөвлөгөө өгч, 11 дуудлага дээр хариу арга хэмжээ авч, шийдвэрлэсэн байна. Эдгээр бүх үр дүн нь нийслэл болон Геодези, усны барилга, байгууламжийн газраас борооны ус зайлуулах шугам сүлжээний ажилд ихээхэн хүч хөдөлмөр гаргаж, анхаарч ажилласантай холбоотой.

Нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог 24 байршлын судалгааг гаргаж, зураг төслийг боловсруулж ус зайлуулах шугам сүлжээг 2024 оноос угсарч эхэлсэн. 2025 оны байдлаар 15 байршилд шугам сүлжээг угсарч байгаа бөгөөд Нарны гүүрний урд, Энхтайваны гүүрний дор, Вокзал, Саппоро зэрэг байршилд уг шугам сүлжээг угсарсан. Ихэнх ажлууд дууссан. Харин нийт ажил есдүгээр сарын 30-нд багтан дуусах төлөвлөлттэй юм байна.

Өмнө нь Улаанбаатар хотын шугам сүлжээ аалзны тор шиг буруу төлөвлөлттэй, кабелийн шугам, цахилгааны шугам, цэвэр, бохир усны шугам нь бүгд хоорондоо огтлолцдог, шинээр шугам хоолой угсрахад хүндрэлтэй. Хуучин авто замууд дээр ус зайлуулах шугам хоолойг шийдээгүй төлөвлөлтүүд их байжээ. Энэ бүх ажлыг цэгцэлж, борооны ус зайлуулах шугам хоолойноос гадна цэвэр, бохир усны зэрэг бусад шугам хоолойг шинэчлэх, нэгдсэн зохион байгуулалтад оруулах ажлыг 2024-2026 онуудад эрчимтэй хийнэ гэдгийг Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан хэллээ. Ингэснээр Улаанбаатар хотын геодези, усны барилга, байгууламжийн асуудлууд үе шаттай шийдэгдэнэ. Иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдарна.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Энэ сарын 23, 24-нд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
"Нүүдэлчин" фестиваль руу нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна
Геодези, усны барилга, байгууламжийн газраас 5 байршилд ажиллаж, усыг соруулсан. Нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабуудад нийт 16 дуудлага мэдээлэл ирсэн байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Энэ сарын 23, 24-нд бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулна
    5 мин
  • "Нүүдэлчин" фестиваль руу нийтийн тээврийн автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
    40 мин
  • Үерийн аюулаас урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна
    1 цаг 3 мин
  • Владимир Путин БНХАУ-ын ялалтын парадад ЗОЧЛОХ уу?
    1 цаг 14 мин
  • Геодези, усны барилга, байгууламжийн газраас 5 байршилд ажиллаж, усыг соруулсан. Нийслэл, дүүргийн Онцгой комиссын шуурхай штабуудад нийт 16 дуудлага мэдээлэл ирсэн байна
    1 цаг 40 мин
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
    2 цаг 9 мин
  • ТНБД Т.Жамбалцэрэн Хэнтий аймгийн ургацын төлөв, өвөлжилтийн бэлтгэлтэй танилцлаа
    2 цаг 51 мин
  • Сэрвээгүй далайн гахайг аврахын тулд 220 мянган загасчныг ажилгүй болгосон түүх
    2 цаг 59 мин
  • “Ард” кино театрын ногоон байгууламжийн талбайг нийтийн эзэмшилд авлаа
    3 цаг 11 мин
  • Роботууд "найз охид"-ыг орлох цаг ОЙРТСООР...
    4 цаг 0 мин
  • АМНАТ-ыг биржийн үнээр тооцдог болж, боловсруулах үйлдвэрийн гацаа арилна
    4 цаг 30 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    5 цаг 30 мин
  • Улаанбаатар хотод 23-32 мм хур тунадас ороод байна
    5 цаг 33 мин
  • “Нүүдэлчин фестиваль”-д 400 орчим тамирчин өрсөлдөж, 100 гаруй хүлэг уралдана
    5 цаг 36 мин
  • Улаанбаатарт 17 градус дулаан байна
    5 цаг 39 мин
  • Эрчим хүчний салбарт БНСУ-ын дэвшилтэт технологи нэвтрүүлэх талаар хэлэлцлээ
    20 цаг 30 мин
  • Хөдөө аж ахуйн салбарын 2025–2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэлийг хангах тогтоол батлагдлаа
    20 цаг 53 мин
  • Ургац хураалтад иргэдийг сайн дурын үндсэн дээр оролцуулна
    21 цаг 9 мин
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
    22 цаг 38 мин
  • Засгийн газрын агентлагийн газар, хэлтэс, албаны даргын тоог 54-өөр цөөлжээ
    22 цаг 46 мин
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Х.Бат-Ялалт, Г.Одмаа нар 100 гаруй иргэнээс тус бүр 1 сая төгрөгийг “ТҮЦ-ийг нь буцааж байрлуулж өгнө” гэж хэлээд авчээ
  • Борооны тухай тунгалаг мөртүүд
  • Эмгэнэл
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Rokit Bay: Өөрийгөө хамгаалж эхэлье дээ, энэ чинь одоо...
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Голомт банк ажилтaнууддаа урамшуулал олголоо
  • Баянгол дүүргийн хэмжээнд дахин байрлуулсан 18 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүллээ
  • Э.Батшугар: Монголын цахим шилжилтийг эрчимжүүлж, амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг олон улс өндрөөр үнэлж байна
  • Европын холбооны удирдагчдын "хошуу дүрсэн" уулзалтын ард бид юуг ойлгох ёстой болов?
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • ФОТО: "Lumino-The One" тоглолт...
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Найранд дуулахад "хамгийн сайхан" 24 дуу
  • ФОТО: Монголын их амар амгалан
  • Б.Чойжилсүрэн: Бөөрөлжүүтийн цахилгаан станцын II блок ашиглалтад орсноор цахилгааны хязгаарлалт хийгдэхгүй
  • П.Наранбаяр: Бага ангийн сурах бичгийг нөхөн хэвлэж, есдүгээр сарын эхээр сургуулиудад хүргүүлнэ
  • Улаанбаатар ногоон орон сууц төслийн эхний ээлжийн 220 айлын орон сууцны барилга угсралтын ажил дууслаа
  • Г.Занданшатар: Засгийн газрын хэмнэлтийн бодлогод төрийн өмчит компаниуд манлайлал үзүүлэх ёстой
  • Энэ сарын 25-наас тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилнэ
  • Э.Батшугар: Монголын цахим шилжилтийг эрчимжүүлж, амжилттай хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн үр дүнг олон улс өндрөөр үнэлж байна
  • “Менторшип-2025” хөтөлбөр эхэллээ
  • ФОТО: Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт "Сүхбаатар дүүрэг-60 жил"
  • Суррон, мотоцикльтой насанд хүрээгүй жолооч нар авто зам дээр "нисэж" байна
  • С.Амарсайхан: Хадлан тэжээл экспортлохыг зогсоосон
  • Монгол Японы бизнес инновацын форумыг нээлээ
  • Энэ долоо хоногт хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Үер, усны аюулаас сэрэмжлүүлж байна
  • Бороотой өдрийн банштай цайны ЖОР
  • Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайханы өгсөн үүрэг даалгаврын хүрээнд бүх шатны онцгой комисс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна
24 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
  • 2026 оны төсвийн төсөлд ИРГЭД хэрхэн саналаа өгсөн бэ?
  • Хоёр улсын "Гавьяат тамирчин" Дархан аварга Н.Батсуурийн тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин Ш.Отгонтөгсийн тухай ОНЦГОЙЛОХ баримтууд
  • Найдлага алддаггүй байсан Найдангийн Түвшинбаярын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК