2025 оны өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл өнөөдөр эхэллээ. Бүртгэл есдүгээр сарын 29-ний 14:00 цагт эхэлж арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цагт хаагдах юм. Элсэгч Eyesh.ecc.mn сайтаар бүртгэлээ баталгаажуулна. Өвлийн элсэлтийн шалгалтад зөвхөн өмнөх оны төгсөгчид хамрагдах боломжтойг Боловсролын Үнэлгээний Төвөөс мэдээллээ.