зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Аравдугаар сард ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2025-10-01
0
ЖИРГЭХ

Хонь

Аравдугаар сард хичээл зүтгэл, сэтгэл хөдлөл өндөр байна. Ажил, хичээлдээ өөрийгөө чадна гэдгийг харуулах гэж шаргуу хөдөлмөрлөх бололтой. Та өмнөхөөсөө илүү их өөртөө анхаарч, анхаарал төвлөрч, ямар ч асуудлыг гартаа авахыг хичээх болно. Гэхдээ хосын харилцаанд үл ойлголцол гарч магадгүй. Бүх зүйлд яарахаас илүү тайван байж, бусдыг сонсох хэрэгтэй. Ерөнхийдөө энэ сард өмнө нь дутуу үлдээсэн ажлуудаа гүйцэлдүүлэхэд тохиромжтой байх бөгөөд бусад хүмүүс таныг удирдагчаа болгох болно. Илүү бодлоготой байхыг зөвлөж байна. Гэнэтийн өөрчлөлт гарч магадгүй. Бүх зүйлд удирдагч байснаар илүү анхааралтай, ноцтой хандах ч гэлээ гэнэт уурлаж, бухимдах нь олширч магадгүй. Хэрэв ядарч, цуцаж байвал өөртөө цаг гаргаж амрах хэрэгтэй байна. Бүх зүйлийг амжуулах гэж хичээх нь эрүүл мэндэд сөрөг үр дүн үзүүлэх болно.

Үхэр

Энэ сард өөрийн хувийн амьдралдаа дүгнэлт хийх цаг юм. Бүх зүйл эмх замбараагүй, ядаргаатай санагдаж байвал эхнээс нь цэгцэлж, хэрэггүй хүн, дурсамж зэрэг таагүй зүйлсийг амьдралаасаа гарган хая. Үүнд бие махбод, сэтгэл санаа, оюун ухаан ч орно. Та өнгөрсөн хугацаанд тайван, тогтвортой байдлыг хүсч ирсэн. Тиймээс энэ сард хүссэн зүйлээ авч, биелүүлэхийн тулд өөртэйгөө тулж ажиллаарай. Хосын харилцаа тайван байх бөгөөд утга учиртай харилцан яриа олон байх болно. Урдаа төлөвлөж буй зүйлсээ эмх цэгцтэй гүйцэтгэж, өөртөө шинэчлэлт хийх хэрэгтэй. Та их дулаахан зан чанартай учир бусад хүмүүс таны хажууд байж, ярилцах сонирхолтой байх болно. Үгүй гэж хэлж сурахыг зөвлөж байна.

Ихэр

Урьд өмнөхөөсөө илүү хөгжилтэй байж, бүтээлч байдал хөгжих бөгөөд сониуч зан тань нэмэгдэх болно. Энэ сард гэнэтийн, ялангуяа баярт мөч дүүрэн байна. Шинэ хоббитой болж, шинэ зүйлсийг турших болно. Удаан хугацаанд гүйцэлдүүлээгүй зүйлийнхээ шийдлийг хэзээ ч төсөөлж байгаагүй талаас харж, ойлгож, шийдвэрлэх болно. Харилцаа холбоо эерэг таатай байх ч бусдад хэлэх үгээ бодож, хянах хэрэгтэй. Найз нөхдийн хүрээлэлд шинийг санаачилж, эерэг уур амьсгалтай байх болно. Шинэ хайр дурлалтай учирч магадгүй бөгөөд цоглог байдлаараа тэр хүнийг өөртөө татах болно. Энэ сард таны сэтгэлийг хөдөлгөж буй зүйлдээ илүү анхаараарай.

Мэлхий

Энэ сар таны хувьд илүү сэтгэл хөдөлгөм байж, хувийн асуудлаа шийдвэрлэх үе юм. Гэр бүл, хосын амьдрал зэрэг урт хугацааны харилцаанд анхаарал хандуулах хэрэгтэй. Та ердийнхөөс илүү өнгөрснөө дурсаж, хамгаалагдсан мэдрэмж мэдэрч магадгүй юм. Өнгөрснийг эргэцүүлэн бодож, хайртай хүмүүстэйгээ дахин холбоо тогтоож, сэтгэл санааны болон бие махбодын аль алинд нь тав тухтай байдалд анхаарлаа төвлөрүүл. Гэхдээ ямар нэгэн үйл явдлаас хойш суумаар санагдах болно. Өөрийн дотнын гэсэн хүмүүстээ илүү их анхаарал хандуулж, цаг гаргах болно. Хэрвээ сэтгэл санаа тань таагүй байвал заавал хэн нэгэнтэй ярилцаарай.

Арслан

Аравдугаар сар таныг завгүй байлгана. Төрөл бүрийн хурал, цуглаан, уулзалтаар дүүрэн байх тул цагийн менежментээ зөв зохицуулаарай. Танд энэ бүхнийг даван гарах эрч хүч бий. Гэхдээ бардам зангаасаа болж тусламж гуйхаас татгалзана. Энэ нь сөрөг үр дагаварт хүргэж болзошгүй. Энэ сард найз нөхөд, анги хамт олон эсвэл хамтран ажиллагсадтайгаа харилцах нь чухал. Шударга, гэхдээ эелдэг бай. Бүлгийн төсөл,уулзалт зэрэг олон төрлийн ажил амжуулах болно. Гэхдээ хүн бүртэй ярилцахдаа өөрийнхөө үзэл бодлыг зөв гэхээс илүү бусдыг сонсох хэрэгтэй байна.

Охин

Та энэ сард мөнгө, эрүүл мэнд, бүтээмж зэрэг практик асуудалд анхаарлаа хандуулна. Дуусгаагүй үлдээсэн ажил эсвэл өөрийгөө хөгжүүлэх ямарваа нэгэн зүйлийг эхлэхэд тааламжтай байх болно. Хайр дурлалын хувьд таны үнэнч байдал бахархал төрүүлэм ч жижиг зүйл болгоныг хэт задлан шинжлэхгүй байхыг хичээгээрэй. Та найдвартай, нарийн ширийн зүйлийг мэддэг тул бусад хүмүүс танаас тусламж хүснэ. Гэхдээ бусдаас эсвэл өөрөөсөө төгс төгөлдөр байхыг бүү хүлээ. Бие болон оюун ухаандаа анхаарал тавь. Хэтэрхий их өндөр цензур тавих нь таны болон бусдын төлөвлөгөөг сүйрүүлж магадгүй.

Жинлүүр

Энэ сар бол таны гялалзах мөч. Шинэ эрч хүч, итгэл үнэмшлийг олно. Та сүүлийн үед өөрийгөө бага зэрэг алдаж байгаа мэт мэдрэмж авч байсан бол одоо жинхэнэ өөрийгөө дахин мэдрэх болно. Хувийн амьдралдаа өөрчлөлт хийх, шинэ зүйл турших эсвэл таныг үнэнээр нь илэрхийлсэн төсөл эхлүүлэхэд маш тохиромжтой үе юм. Ямар ч харилцаанд өөрийн байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байна. Удирдлагын албан тушаал хашихад тохиромжтой байна. Та бусдад урам зориг өгөх болно. Хүмүүс тантай ойртохыг хүснэ. Өөрийн хүсэж буй зүйлээ шулуухан илэрхийлээрэй.

Хилэнц

Энэ сард маш олон зүйлийг төлөвлөж, боловсруулах үе ирж байна. Хуучин дурсамж, хувийн мэдрэмж эсвэл хараахан хуваалцахад бэлэн бус шийдвэрээ бодож, тунгаах цаг гэж хэлж болно. Мөн энэ сард амрах, эрч хүчээ сэлбэх хэрэгтэй төдийгүй цаашид танд хэрэггүй болсон зүйлсийг орхиход тохиромжтой. Сарын сүүлийн хагаст бүх зүйл илүү тодорхой болно. Ажил, амьдралаа тайван, тогтвортой байлга. Одоохондоо өөрийгөө хэт бүү шах. Итгэлцэлд төвлөр. Танд ганцаараа байх хугацаа хэрэгтэй байж болох ч бусдаас бүрэн тусгаарлагдаж болохгүй. Олон нийттэй цагийг зөв өнгөрүүлснээр сайн найзуудтай болно.

Нум

Энэ сард нөхөрлөл, хамтын ажиллагаа, ирээдүйн зорилгодоо төвлөрч, анхаарах болно. Та дахин томоор сэтгэж эхлэх бөгөөд өөрийн ирээдүйд дотнын хүмүүсээ мөн адил байхыг эрмэлзэх болно. Энэ сард олон нийтийн арга хэмжээнд уригдах болно. Гэхдээ өөртөө цаг хугацаа өгч, амьдралын таатай мөч бүрийг алдахгүй байхыг хичээгээрэй. Ажил, сургууль гээд олон нийтийн харилцаанд ордог салбартаа амжилт олох болно. Та сэтгэл татам байдлаа нэмэгдүүлэх бөгөөд олны хайр, хүндэтгэлийг хүртэх нь. Гэхдээ бусдад мөн адил эелдэг хандах хэрэгтэйг санаарай. Мөн томоохон хэлцэлд бэлэн байхыг уриалж байна.

Матар

Өөрийн амьдралын зам мөрөө дахин нэг нягтлах үе ирж байна. Өөрийн зорилго, бүтээж буй бүхнээ эргэн харж, шинэ, илүү томоор сэтгэх эрмэлзэл төрөх болно. Эргэн тойрны хүмүүс танаас тусламж, зөвлөгөө эрж ирэх болно. Гэхдээ ямар ч тохиолдолд бодит байдалтай эвлэрч, ойрын ирээдүйд болох үйл явдлыг эергээр хүлээн авах хэрэгтэй. Завгүй байх боловч үр дүнтэй сар байна. Та бүх асуудлыг шийдвэрлэх чадалтай нэгэн. Хэт их завгүй байх нь хайртай хүмүүстээ цаг гаргахгүй байдалд хүргэж болзошгүй. Амбицтай байх нь тийм ч муу биш гэдгийг санаарай. Хэрэв зөв найз нөхдөө сонгох юм бол ямар ч асуудлыг даван гарна.

Хумх

Амьдралаа, хийж буй зүйлдээ нэг л уйдаж, шинэ зүйлсийг хүсэх болно. Үүнд сэтгэл санаа, мэдрэмж, бие махбодын шинэ зүйлс ч орно. Аль болох аялж, хүрээллээ солиод үзэхийг зөвлөж байна. Шинэ зүйлсийг хийж эхэлснээр ертөнцийг харах өнцөг тань өөрчлөгдөх болно. Гэхдээ практик бус зүйлд хэтэрхий их цагаа өнгөрүүлэх хандлагатай байна. Ерөнхийдөө энэ сард өөрийгөө сориод үзэх зөв цаг тохиож байна. Өөрийгөө шинэчилсэн цагт амьдрал тань илүү сайхан, сэтгэл ханамжтай болж эхлэх болно. Сарын сүүл гэхэд сайхан зүйлс тохиолдоно. Тэр үед бэлэн байгаарай.

Загас

Дотоод ертөнцөөрөө аялах цаг ирлээ. Сэтгэлд хүндэдсэн бодол, уйтгар гунигаа арилгах аргыг эрэлхийлэх болно. Илүү хүчтэй зөн совинтой байх бөгөөд энэ нь ч зөв шийдвэр гаргахад тань туслах болно. Гэхдээ бүх зүйлд сэтгэл хөдлөлөөр хандах төлөвтэй байна. Бодит байдалтай эвлэрч, сэтгэл хөдлөлөө хянаж сураарай. Энэ сард ямар ч асуудалд төвлөрч, олон талаас нь хариултыг олохыг хичээх хэрэгтэй байна. Гэсэн хэдий ч урьд өмнөхөөсөө илүү мэдрэмтгий байх болно. Өөрийн зөн совиндоо итгэвэл ямар ч асуудлыг даван гарах болно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    6 цаг 1 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    17 цаг 34 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    17 цаг 44 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    18 цаг 23 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    18 цаг 35 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    18 цаг 50 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    18 цаг 57 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    19 цаг 25 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК