
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:
9, 10-ны өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, нутгийн зүүн хагаст хүйтэн байна.
2025 оны 11-р сарын 08-ны 20 цагаас 2025 оны 11-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 6-11 метр.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эхээр -23...-28 градус, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -18...-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр -5...-10 градус, бусад нутгаар -12...-17 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан, Заг, Байдраг голын эх, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн голын хөндийгөөр -9...-14 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Идэр, Тэс, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -4...-9 градус хүйтэн, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +1...+6 градус, бусад нутгаар -4...+1 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүйтэрч, шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -19...-21 градус, бусад хэсгээр -13...-15 градус, өдөртөө -4...-6 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Хүйтэрч, шөнөдөө -21...-23 градус, өдөртөө -9...-11 градус хүйтэн байна.




















































