
П.Ганзориг: " Цалинг инфляцтай уялдуулж 20-30 хувь нэмэхээр олигтой нэмэгдэл болохгүй байна шүү дээ. Гэвч 60-70 хувиар нэмэгдүүлэхээр төсөв нь даахаа байчихсан учраас төсвийн урсгал зардлыг нэлээдгүй танаж байна.
Магадгүй энэ нь зарим сайд гишүүд нарын дургүйг хүргэж байгаа байх. Үүнтэй холбоотойгоор "ХҮН" намынхан төсвөөр наймаалцлаа гэх зүйл гарч байгаа юм. "ХҮН" намынхан хэрвээ төсвөөр наймаалцсан бол боловсролын салбарын багш ажилтнуудын цалинг нэмж байгаа 900 гаруй төгрөг байгаа гэж ойлгож болно.
"ХҮН" намын хувьд төсвийн номер нэг хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалтуудаа нэмэгдүүлээч ээ гэж хэлж байгаа юм" гэлээ.





















































