
Монгол улс энэ оны эхний 10 сарын байдлаар нийт 10 тэрбум 708 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн экспортолсон бол 8 тэрбум 533 сая ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон байна.
Харин 2024 онд нийт 163 улстай худалдаа хийсэн бөгөөд гадаад худалдааны нийт барааны эргэлт 27.4 тэрбум ам.долларт хүрч, үүний 15.8 тэрбум ам.доллар нь экспорт, 11.6 тэрбум ам.доллар нь импортын бараа бүтээгдэхүүн байсан билээ. Далайд гарцгүй манай улсын гадаад худалдааг голлон авто болон төмөр замаар хийж байна.
Өнгөрсөн онд гадаад худалдааны хамгийн өндөр дүнгээр БНХАУ-тай 9.7 тэрбум ам.доллар, Швейцарь улстай 712 сая ам.долларын, ОХУ-тай 2.7 тэрбум ам.долар, Япон улстай 1.2 тэрбум ам.доларын худалдааг хийжээ.





















































