
Монголын мэргэжлийн стилист, имиж консалтантын холбооноос зохион байгуулж буй "RED EVE Beauty Night" бол загвар ба гоо сайхны ертөнцийн шилдгүүдийг нэгтгэсэн гайхамшигт үдэш юм.
Энэ үдэш мэргэжлийн шилдэг стилист, мэйкап артист, үсчин, гоо засалчид таны дотоод гоо үзэсгэлэнг тодруулж, өөртөө итгэх итгэл, үнэ цэнийг тань гэрэлтүүлэхэд хамтран ажиллана. Шинэ жилийн баярын өмнөхөн бүсгүйчүүд, "Хэрхэн хувцаслах вэ? Ямар будалт танд хамгийн зохих вэ? Яаж үсээ засуулах вэ?" гэсэн асуултын хариуг салбар салбарын мэргэжилтнүүдийн гараар бүтээх мөч эндээс эхлэх юм.
Онцгой 50 бүсгүйд зориулсан энэхүү үдшид мэргэжлийн артистууд, загварын шилдэг брэндүүдийн даашинз, гутал, аксессуарын хамтаар таны дүр төрхийг төгөлдөр болгохоор зэхжээ.
Тасалбарын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс авна уу.



















































