
"Гранд Мастерс" буюу "Ахмадын Дэлхийн аварга Шалгаруулах жүдо бөхийн тэмцээн" Франц улсын Парис хотод зохион байгуулагдаж байна. Тус тэмцээн энэ сарын 3-нд эхэлсэн бөгөөд гурав дахь өдрөө үргэлжилж байгаа юм.
Тус тэмцээнд манай улсаас:
M1 ангиллын -60 кг жинд — Б.Сайнтөр хүрэл медаль
M2 ангиллын -60 кг жинд — Б.Энхтөр хүрэл медаль
M2 ангиллын -66 кг жинд — П.Амаржаргал хүрэл медаль
M2 ангиллын -73 кг жинд — Д.Алтансүх хүрэл медаль
M2 ангиллын -81 кг жинд — Р.Анхбаатар хүрэл медаль
M3 ангиллын -73 кг жинд -Чинчулууны Баярмагнай хүрэл медаль
M4 ангиллын -66 кг жинд — С.Чинзориг хүрэл медаль хүртээд байна.






















































