
Өнөөдрийн байдлаар АИ-92 автобензиний нийлүүлэлт нийт 82 вагоноос 54 вагон нь буулгалтын өртөөнд иржээ. Тухайлбал Дарханд хоёр вагон, Рашаантад найман вагон, Толгойт өртөөнд 38 вагон, Улаанбаатарт таван вагон, Чойрт нэг вагон тус тус байгаа аж.Түүнчлэн дизелийн түлш 320 вагон, АИ-92 автобензин 82 вагон, пропан 13 вагон, бутан 15 вагон, шингэрүүлсэн хий /LPG/ найман вагон тус тус байна.
Мөн Сүхбаатар өртөөнөөс хөдөлж, замд явж буй 28 вагон байгаа бөгөөд дараах өртөөнүүд рүү хүргэгдэж байна. Үүнд, Толгойт 23 вагон, Чойрт нэг вагон, Багануурт дөрвөн вагон тус тус байна.
Үндэсний статистикийн хороо /ҮСХ/-ноос 2025 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдрийн мэдээллээр нийслэлд АИ-92 шатахуун литр нь 2590 төгрөгөөр зарагдаж байгаа бол хөдөө орон нутагт литр тутам нь 2797 төгрөг, А-80 литр 2611 төгрөг, дизелийн түлш литр 3321 төгрөгийн үнэтэй байна. ҮСХ-ноос гаргасан судалгаагаар дизелийн түлшний үнэ 2.2 хувиар өссөн үзүүлэлтэй гарчээ.




















































