
Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг Баянгол дүүргийн хэмжээнд зохион байгуулах салбар комисс энэ сарын 19-ний өдөр хуралдлаа.
- Хуралд салбар комиссын дарга Б.Мөнгөнхуяг болон ажлын хэсгийн гишүүд оролцсон бөгөөд
- Улсын үзлэгийг Дүүргийн хэмжээнд зохион байгуулах тухай дүүргийн Засаг даргын А/485 дугаар захирамжийг хэрэгжүүлэх,
- Ажлын хэсэгт ажиллаж байгаа албан хаагчдыг чадавхжуулах,
- Нийслэлийн архивын газраас зохион байгуулах мэргэжил арга зүйн сургалтад ажлын хэсгийн гишүүдийг бүрэн хамруулах зэрэг асуудлыг хэлэлцлээ.




















































