
Монгол Улсын Засгийн газраас гэр бүлд суурилсан хүн амын хөгжлийг 2024 оны тэргүүлэх зорилт болгон Гэр бүлийн асуудал хариуцсан яамыг байгуулсан.
Гэр бүлийн хөгжлийг дэмжиж, хүүхдийн хөгжил, хүнийн хөгжлийн тулгамдсан асуудлуудад цогцоор нь анхаарах суурь ажлууд хийгдэж байна.
ГБХНХЯ-аас Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулан ажиллаж байна. ХГБХХЕГ гэр бүлийн бодлогыг хэрэгжүүлэгч агентлагийн хувьд хуулийн төсөлд хамтран ажиллаж байна.
Өнөөдрийн өдөрлөгийн үеэр Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн ХГБХХХ-ээс иргэдэд хүүхэд, гэр бүлийг дэмжихэд чиглэсэн үйлчилгээг үзүүллээ. Хүүхэд бүхэн инээж байг Гэр бүл бүхэн аз жаргалтай байг.
#ХАЙРААР_ТЭТГЭГДСЭН_ГЭР_БҮЛ_ХАМГИЙН_АМГАЛАН





















































