
Маргааш хүүхэдтэй ажилладаг сэтгэл зүйч, багш, нийгмийн ажилтан нарт зориулсан “АСУУДАЛТАЙ ХҮҮХДҮҮДЭД ТУСЛАХ ПРАКТИК АРГАЧЛАЛ” сэдэвт сургалт болно.
Тус сургалтыг ХГБХХЕГ болон “Сайн иргэн ирээдүй” ТББ хамтран зохион байгуулах гэж байна.
Сургалтыг удирдан явуулах багш Кэрол Роули (M.A University of Cambridge), Жэйн Каллоу нартай уулзаж, цаашид хамтран ажиллах, туршлага судлах боломжийн талаар ярилцлаа. Үр дүнтэй, сайн сургалт болно гэдэгт итгэлтэй байна.





















































