
Спортын тайлбарлагч С.Шижирбат Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор энгэрээ мялаалаа.
Тэрбээр "Би 20 жилийн хугацаанд монголын спортын таван зуны олимп, хоёр өвлийн олимп болон ДАШТ гээд олон олон тэмцээнүүдийг үзэгчдэдээ тайлбарлан хүргэсэн байна. Тухайлбал, 2008 оны Бээжингийн олимпоос хойш монголын тамирчдын олимп, дэлхий аваргаас медаль авсан болон медаль авч чадаагүй бүх тамирчдын мөчийг тайлбарласан байна. Тэмцээн болгон сэтгэлд маш тод үлддэг. Ерөнхийлөгч миний тайлбарыг үздэг гэдгээ хэлсэн" гэв.





















































