
"Netflix"-ийн бүрэлдэхүүн "Physical: Welcome to Mongolia" хэмээх шинэ нэвтрүүлгээ монголд хийсэн билээ. Тус нэвтрүүлэг Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр, Солонгосын багийн ахлагч Ким Дон Хён, Солонгосын багийн Амотти, Монголын багаас Э.Лхагва-Очир нар оролцсон.
Нийт дөрвөн ангитай энэхүү цуврал нь хоёр, хоёр ангиар гарна. 1, 2-р анги 2025.12.24-нд нээлтээ хийсэн бол 3, 4-р анги 2025.12.31-нд цацагдлаа. Тус нэвтрүүлэг зөвхөн БНСУ-д албан ёсны эрхтэй цацагдаж эхэлсэн бөгөөд бусад орны үзэгчид 2026.01.02 буюу өнөөдрөөс үзэх боломжтой юм.




















































