зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл

2025-12-26
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн А.Ганбаатараас Харьяатын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт оруулсан талаар нь тодрууллаа.


-УИХ-ын гишүүн П.Сайнзориг та бүхний өргөн барьсан Харьяатын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр болсон. Энэ нэмэлт өөрчлөлт нь Монгол Улсын нийгэм, хөгжилд хэрэгтэй, чухал зүйл мөн гэж та үздэг үү. Эсвэл спортын салбарт туршлагатай гишүүний хувьд хийх ёстой учраас хийсэн үү?

-Аль аль нь. Спортын салбарт тулгардаг бодит бэрхшээл, шаардлагыг биеэр туулж, шийдвэрлэх гэж хичээж ирсний хувьд энэ хууль нь Монгол Улсын залуу үеийг хөгжүүлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, олон улсын хэмжээнд спортын амжилтаараа нэр хүндтэй болохын зэрэгцээ гадаад улс орнуудтай харилцаагаа сайжруулах зөөлөн хүчний бодлого хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулах, Монгол Улс дэлхий дахинд илүү танигдах, үнэлэгдэх боломжийг нэмэгдүүлнэ гэдэгт бүрэн итгэж байна. Улс орнууд спортоор дамжуулан, үндэстний амин чанар, бахархлаа улам бэхжүүлэх, шинэ залуу үеийнхэнд үндэстний үнэт зүйлсээ таниулах, бэхжүүлэх, хүсэл мөрөөдөлтэй болгох, спорт түшиглэсэн аялал жуулчлал, үзвэр, үйлчилгээ, хөрөнгө оруулалт, эдийн засаг, нийгэм, соёлын хамтын ажиллагааг өргөжүүлэх сайн бодлогыг хэрэгжүүлдэг туршлагаас бид бас суралцах хэрэгтэй. Одоо мөрдөж байгаа Биеийн тамир, спортын тухай хууль олимпийн төрлийн спортыг хөгжүүлэх, олимпизмын үзэл санааг дэлгэрүүлэх үзэл баримтлалын дагуу батлагдсан.

НҮБ бол спортоор дамжуулан энх тайван, эв нэгдэл, эрх тэгш байдал, тогтвортой хөгжлийг ухуулан таниулахад их ач холбогдол өгдөг. Тэгээд манай орны хувьд ч практик хэрэгцээ үүсч байна. Сүүлийн жилүүдэд манайд багийн спорт эрчимтэй хөгжиж, олон улсын тэмцээн уралдаанд эх орноо төлөөлөл оролцох, үүнийг дагаад гадаадын легионер тамирчинг урьж тоглолт хийх зэрэг нь нийтлэг болж байна. Зарим спортын төрлийн хувьд зөвхөн тамирчин биш, харин сайн тамирчид, боловсон хүчнийг бэлтгэхийн тулд өндөр зэрэглэлийн дасгалжуулагч, мэргэжилтэн нэн чухал байгаа нь бодит хэрэгцээ юм. Хамгийн их үзэгчтэй болж буй сагсан бөмбөгийн холбоо, миний арав гаруй жилээ зориулсан хөлбөмбөгийн холбоо, бусад спортын мэргэжлийн холбоод ч өндөр түвшний мэргэжлийн тамирчин, дасгалжуулагчдыг Монгол Улсын харьяат болгож, Монголын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд оролцуулах хүсэлт удаа дараа гаргаж байсан.

-Өөр талын асуудал үүсэхгүй юу гэдгийг асуумаар байна. Зарим тамирчид бүх зүйл нээлттэй юм чинь гээд, буудлагын спортын тамирчин Д.Мөнхбаяр шиг илүү өндөр нөхцөл боломжтой бусад улс орон руу явах нь ихсэхгүй гэсэн баталгаа бий юу?

-Харьяатын тухай хуульд бидний оруулсан нэмэлт, өөрчлөлт бол ийм баталгааны тухай биш, харин нийтлэг, спортын амжилтад эдийн засгийн аливаа хүндрэлгүй, эерэг үр дүн гаргах байдлыг тодорхой болгож өгсөн. “Харьяатын тухай хууль”-ийн есдүгээр зүйлийн гурав дахь хэсгийг “Монгол Улсын төлөө гарамгай гавьяа байгуулсан, эсхүл Монгол Улсад онц шаардлагатай мэргэжил, мэргэшил эзэмшсэн,олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд, эсхүл шинжлэх ухааны аль нэг салбарт онцгой амжилт гаргасан буюу гаргах боломжтой гадаадын иргэнийг Монгол Улсын Ерөнхийлөгч энэ зүйлийн нэг дэх хэсгийн 1, 2-т заасан нөхцөлийг үл харгалзан Монгол Улсын харьяат болгож болно” гэж өөрчилсөн. Мөн “…олимпын наадмын хөтөлбөрт багтах спортын төрөлд…” гэж нэмсэн. Ингэснээр “Олон улсын Олимпийн Харти”-д нийцүүлэн боловсруулж, Монгол Улсын олимпийн хорооны дүрэмд заасныг үндэслэн тусгасан гэсэн үг. Урьд нь энэ заалтын дагуу Ерөнхийлөгч зарлиг гаргаж Ираны жүдо бөхийн тамирчин Моллаей Саеид нь Монгол Улсын иргэн болж олимпийн мөнгөн медаль хүртсэн. ОХУ-ын иргэн Бату манай иргэн болж IV дивизионы дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын баг тамирчдыг амжилттай дасгалжуулсан шүү дээ. Би бол энэ нэмэлт, өөрчлөлт орсноор тамирчид гадаад орны иргэншил аваад явах нь ихсэх биш, харин ч өөрийнхөө эх орны төлөө би юу хийж чадах вэ гэж бодож, зорилгоо тодорхойлж, илүү зөв өрсөлдөж, илүү эх оронч сэтгэлгээ нь тодорно гэж итгэж байгаа.

-Дээрх нэмэлт өөрчлөлтийг өргөн барихдаа судалгаа мэдээж хийсэн байх…?

-Хууль тогтоох процедурын дагуу дагуу холбогдох бүхий л судалгааг хийсэн. Салбарын хувьд хийсэн харьцуулсан судалгаанаас хэлэхэд, дэлхийд спортын өндөр амжилт гаргасан улс орнууд ч ийм хуулийн зохицуулалттай. Азийн хэдэн жишээ хэлэхэд, БНХАУ сагсан бөмбөг, хөлбөмбөг, уран гулгалт, цана, хоккей, атлетик, уран гимнастик зэрэг спортын төрөлд амжилт гаргасан тамирчдыг харьяат болгож, үндэсний багийн бүрэлдэхүүнд багтаадаг. Гэхдээ Харьяатын хувьд дотоодын хууль тогтоомжоор давхар иргэншилтэй байхыг хориглодог юм байна лээ. Япон Улс олимпийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд өндөр амжилт үзүүлсэн гадаадын тамирчдыг тусгай журмын дагуу харьяат болгох бодлого хэрэгжүүлдэг. Энэ нь Япон улсын спортын нэр хүндийг өсгөхөд ихээхэн нөлөө үзүүлсэн. Ялангуяа сумо, бэйсбол, хөлбөмбөг, софтбол, одон бөмбөг, сагсан бөмбөг, волейбол, регби зэрэг спортын амжилттай тамирчдыг харьяат болгодог. Японы иргэншил авсан манай сумочдын жишээг бүгд мэднэ. БНСУ олимпийн наадмаар амжилт гаргасан гадаадын тамирчдыг мөн тусгай журмаар Солонгосын иргэншилд хамруулж, үндэсний шигшээ багийн чадамжийг нэмэгдүүлсэн туршлагатай. Казахстан Улс бокс, хүндийн өргөлт, жүдо зэрэг спортоор гадаадын шилдэг тамирчдыг иргэн болгож, олон улсын тавцанд амжилт гаргах бодлого хэрэгжүүлсэн нь олимп, дэлхийн тэмцээнд амжилтаар баталсан. Манай сайн жүдоч Г.Отгонцэцэгт иргэншил олгоод шигшээ багтаа авсан. Олон зуун сая хүн амтай тэдгээр орнууд ч улсынхаа нэр хүндийн төлөө ийм алхам хийдэг. Хүн ам цөөтэй Монгол Улсын хувьд тэр тусмаа чадварлаг мэргэжилтэн, тамирчдыг улс орондоо татах нь улс орны хөгжлийн түвшинг илэрхийлэх, олон улсад Монгол Улсыг таниулах, сурталчлахад онцгой ач холбогдолтой.

-Эдийн засгийн үр нөлөөлөл гэдэг талаасаа ямар байх бол…?

-Эдийн засгийн үр нөлөөний хувьд хэлэхэд, Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 59 дүгээр тогтоолын дөрөвдүгээр хавсралтаар баталсан “Хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдон гарах зардлын тооцоог хийх аргачлал”-ын дагуу судалгаа хийж, иргэнд ямар нэг үүрэг болгосон заалт байхгүй тул түүнд зарцуулах хугацаа, үүргийг хэрэгжүүлэхтэй холбоотой зардал үүсэхгүй, хуулийн этгээдэд үүрэг болгосон зохицуулалт биш тул хүний нөөц шинээр бий болох, түүнтэй холбоотой мөнгөн зардал үүсэхээргүй, төрийн байгууллагад хүний нөөц шинээр болох, шинэ бүтэц бий болохтой холбоотой зардал бий болохооргүй байгааг бүгдийг тогтоосон.

Эх сурвалж: ӨДРИЙН СОНИН Э.МӨНХ

0
ЖИРГЭХ
Санал болгох
А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл
О.Цогтгэрэл: Эдийн засаг унаж, иргэдийн итгэл алдарч байна
Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
Г.Занданшатар: Татварын тогтолцооны 30 жилийн гажуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • А.Ганбаатар: Зөөлөн хүчний бодлогын нэг хэсэг бол спортын зөв шийдэл
    1 цаг 35 мин
  • Эрчим хүчний хэрэгцээг хангах төслүүдийг санхүүжүүлэх дотоодын бонд НИЙСЛЭЛ гаргахаар боллоо
    5 цаг 6 мин
  • О.Цогтгэрэл: Эдийн засаг унаж, иргэдийн итгэл алдарч байна
    6 цаг 21 мин
  • “Хүннү хотын өөрийн эх үүсвэрээр цэнэглэх 90 МВт батарей хуримтлуур” төслийн хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулна
    6 цаг 25 мин
  • Д.Бадарсан: Хувийн хэвшлийн санхүүжилтээр такси үйлчилгээг сайжруулж, илүү тухтай, аюулгүй, хямд болгоно
    6 цаг 37 мин
  • “Аавдаа бичих захидал” уралдаан зарлаж байна
    7 цаг 17 мин
  • “Өв соёлын голомт” төслийн Хар толгой болон Ингэт толгойн судалгааг “Оны шилдэг” археологийн судалгаагаар нэрлэлээ
    7 цаг 19 мин
  • Г.Занданшатар: Татварын тогтолцооны 30 жилийн гажуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр засна
    7 цаг 48 мин
  • Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
    8 цаг 3 мин
  • Бизнес эрхлэгчдэд Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг танилцууллаа
    8 цаг 20 мин
  • "Эрдмийн хонх"-ын эзэд оны шилдэг оюутнууд тодорлоо
    9 цаг 10 мин
  • Б.Энхтүвшин: Нийслэлд АИ-92, АИ-95 автобензин, дизелийн түлш харьцангуй тогтворжсон
    9 цаг 25 мин
  • “Өв соёлын голомт” төслийн Хар толгой болон Ингэт толгойн судалгааг “Оны шилдэг” археологийн судалгаагаар нэрлэлээ
    9 цаг 28 мин
  • Х.Тэмүүжин: Амьдралд байдаг зүйлсийг судалж, хуулийг боловсруулах хэрэгтэй
    9 цаг 45 мин
  • ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна
    10 цаг 19 мин
  • Улаанбурхан өвчний нийт батлагдсан тохиолдол 13752 боллоо
    10 цаг 50 мин
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
    11 цаг 23 мин
  • Жендерийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх хүрээнд сурагчдын дунд зохион байгуулсан уралдааны шагналыг гардууллаа
    11 цаг 52 мин
  • Нэгдүгээр сарын цаг агаарын урьдчилсан төлөв
    12 цаг 12 мин
  • “Уламжлалт гар урлалыг дэмжих төв”-д ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөр төлөхгүйгээр ажиллаж байна
    12 цаг 38 мин
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • ТОЙМ: 2025 онд дэлхий дахинд болсон ОНЦЛОХ 65 үйл явдал
  • Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан болно
  • АЛТАН ЦОМ: Улсын заан С.Сүхбат VS Улсын заан Б.Серик
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хуваарь гарлаа
  • 2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
  • МУГТ, Улсын заан О.Одгэрэлийг маргааш Спортын төв ордноос эцсийн замд нь үднэ
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Э.Батмагнай
  • Сурагчдын өвлийн амралтын хуваарь
  • Самбо жүдо бөхийн домогт тамирчин, МУГТ, Улсын заан О.Одгэрэл гэж хэн байв?
  • СТАТИСТИК: "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаан түрүүлж байсан АРВАН бөх
  • Улаанбаатар-Эрхүү чиглэлийн зорчигчийн галт тэрэгний хуваарь гарлаа
  • Б.Отгонсүх дарга аа, “Дэглий цагаан”-д ДЭГ тогтоож өгнө үү!?
  • 2025 онд 11 спортын 78 тамирчинд мөнгөн урамшуулал олгов
  • АЛТАН ЦОМ: Улсын заан С.Сүхбат VS Улсын заан Б.Серик
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан арслан Б.Орхонбаяр VS Хурц, бадрангуй арслан Э.Мөнхбаатар
  • Нүд рүүгээ хийсэн хуруугаа ав, Ерөнхий сайд аа!!!
  • Шинэ жил: Баяраас өмнө амжиж хийх зүйлсийн жагсаалт
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • 2025 онд таны заавал үзэх ёстой байсан ШИЛДЭГ 24 кино
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • ЦЕГ: Шинэ төрлийн залилах гэмт хэрэг гарч байна
  • С.Бямбацогт: Зэсийн баяжмалын хулгайг таслан зогсоосон
  • САЙН МЭДЭЭ: Говь-Алтай аймгийн Алтай сум цахилгаанд бүрэн холбогдлоо
  • Шинэ жил: Баяраар аялах боломжтой үзэсгэлэнт орнууд
  • Дэд сайд Д.Мөнх-Эрдэнэ дотоодын цэргийн ангиудад хяналт шалгалт хийж байна
  • АЛТАН ЦОМ: Улсын аварга О.Хангай VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
  • Хөгжлийн банкны бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэх, орон тоог цөөлөх шийдвэр гаргалаа
24 баримт
  • Усны Компактын тухай 24 баримт
  • Зул сарын баярын тухай сонирхолтой 24 баримт
  • 13 жил дараалан "Оны шилдэг уяач"-аар тодорсон О.Батбилэгийн тухай сонирхолтой 18 баримт
  • 24 БАРИМТ: "Дэлхийн шилдэг баритон" шагналыг гурвантаа хүртэж буй МУАЖ Э.Амартүвшин
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК