
Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, Арц-Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -35...-40 градус, Дархадын хотгор, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -28...-33 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэлээр -18...-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -12..-17 градус, бусад нутгаар -21...-26 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр -23...-28 градус, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр -18...-23 градус, Говь-Алтайн уулархаг нутаг, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2...-7 градус, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр -8...-13 градус, бусад нутгаар -13...-18 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, маргааш оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -28...-30 градус, бусад хэсгээр -21...-23 градус, өдөртөө -13...-15 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө -31...-33 градус, өдөртөө -18...-20 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, маргааш оройдоо ялимгүй цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. Шөнөдөө -29...-31 градус, өдөртөө -15...-17 градус хүйтэн байна.


















































