
Жүжиглэх уран чадвараараа шагшин гайхагддаг чадварлаг жүжигчид болох А. Ганчимэг Б. Одончимэг нар сүүлийн үеийн уран бүтээлүүдэд эерэг ба эсрэг дүрийг бүтээж цөөнгүй кинонд хамтран тоглож яваа гайхалтай жүжигчид юм. Амьдрал дээрээ ч ойр дотно эгч дүүс шиг найзлаж нөхөрлөж яваа хоёр жүжигчин маань “Тусгаар Тогтнол” түүхэн кинонд дахин хамтран тогложээ.
Жүжигчин А.Ганчимэг нь Сэрсэн бүсгүйн дүр, жүжигчин Б. Одончимэг нь Намнасүрэнгийн эхнэр Магсар хатны дүр дээр ажиллаж түүхэн киноны гол үйл явдлыг амьлуулж байгаа гэнэ.
Олон олон уран бүтээлүүдээрээ тэд үзэгч олны урмыг хугалж байгаагүй. Харин хайр хүндэтгэлийг татаж ирсэн. Ийм гайхалтай хоёр эмэгтэй жүжигчин маань энэхүү кинонд жүжигчний дүр хоорондын харилцан үйлдэл, сэтгэл зүйн ялгааг гаргаж киног улам сонирхолтой болгож, үзэгчдэд өндөр сэтгэгдэл төрүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Ийнхүү зохиолч Тодко Самсон болон найруулагч Б.Тамирын бүтээсэн “Тусгаар Тогтнол” уран сайхны кино 2026.03.06-ны өдрөөс эхлэн бүх кино театруудаар…


























































