
Монголын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, цогт эх оронч, яруу найрагч Очирбатын Дашбалбар агсны мэндэлсний 69 жилийн ой энэ сарын 10-нд тохиосон. Өнөөдөр Гэгээн хайрын баярын өдөр... Тэгвэл түүний эхнэр Н.Борхүүхэндээ зориулсан бичсэн "Чамдаа" гэх шүлэг нь дуу болжээ.
Дууны аяыг Хөгжмийн зохиолч, МУ-ын Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Бямбабаяр хийсэн бол Соёлын тэргүүний ажилтан Х.Мөнгөн-Өлзий дуулжээ.
Яруу найрагч гэргийтэйгээ 17, 18 настайдаа учирч, тэд гурван хүүхдийн ээж, аав болж 27 жил ханилсан түүхтэй. О.Дашбалбар гэргий Н.Борхүүхэндээ алдартай олон шүлэг бүтээлээ зориулан бүтээсэн байдгийн нэг нь "Чамдаа" билээ.

Л.Баяр



























































