
2026 оны 2 р сарын 25-ны өдөр Сан Франциско хотод болсон Galaxy Unpacked арга хэмжээний үеэр Samsung Electronics шинэ Galaxy S26 цуврал утас-аа олон нийтэд танилцууллаа.
Шинэ утаснууд нь хиймэл оюун (AI) дэмжлэгтэй бөгөөд өдөр тутмын хэрэглээнд илүү ухаалаг туслах, хэрэглэгчийн үйлдлийг хурдан бөгөөд амар болгох зориулалттай гэж Samsung мэдэгдсэн байна.
Galaxy S26, S26+, S26 Ultra зэрэг хэд хэдэн загвар танилцуулагдсан бөгөөд Ultra загвар нь шинэ төрлийн Privacy Display дэлгэцтэйгээр бүтээжээ. Мөн шинэ камерын систем, AI дэмжлэгтэй зураг авах, засварлах функцүүд Galaxy S26 утсыг өндөр гүйцэтгэл, нууцлал, ухаалаг хэрэглээгээр бусад утаснуудаас ялгарна хэмээн албан ёсоор мэдээлсэн байна.
Т.Зузу



















































