Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.06
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс орнууд электрон тамхи, вейпний амт, үнэрийг хассанаар хүүхэд, залуусын хэрэглээг багасгаж байна

2026-3-05
0
ЖИРГЭХ

Монгол Улсад электрон тамхи ямар нэгэн хуулийн зохицуулалтгүй, олон нийтийн сүлжээгээр дамжуулаад л хэн ч аваад татах бүрэн боломжтой байгаа. Тиймээс ерөнхий боловсролын сургуулийн багш нар дөрөв, тавдугаар ангийн сурагчдын цүнхнээс хүртэл вэйп гарч ирж байгааг халаглан ярьж байна. 

Электрон тамхи хэрэглэх болсон шалтгааны талаар эргэн тойрны эмэгтэйчүүд, хүүхдүүдээс асуухад “Гоё амттай, хаана ч татсан болдог. Эрүүл мэндэд аюулгүй. Эргэн тойрны хэн нэгэнд саад болохгүй” хэмээн хариулж байна. Гэвч энэ бол маш том төөрөгдөл юм. Учир нь амт, үнэ оруулагч нь электрон тамхины хоруу чанарыг улам нэмэгдүүлдэг талаар ДЭМБ-ын 2021 оны тамхины тархалтын судалгааны баримтад дурджээ. https://www.who.int/publications/i/item/9789240032095

Тийм ч учраас өнөөдрийн байдлаар дэлхийн 46 улс электрон тамхийг бүрэн хориглосон бол 20 улс амт, үнэрийг хориглосон байна. Тодруулбал, Нидерланд, Дани, Эстони, Финланд, Унгар, БНХАУ, Австрали, Герман, Шинэ Зеланд зэрэг орнууд, Канад, АНУ-ын зарим муж тамхины амт, үнэрийг бүрэн хоригложээ. 

Ийнхүү зохицуулалт хийж, зөвхөн амт, үнэр хорьсноор эхний жилдээ залуусын тамхидалт 10-25% буурсан бодитой үр дүн гарсан байна. Тухайлбал, 

•    Эстони 2020 онд амт, үнэрийг хорьсноор залуусын электрон тамхи хэрэглэх түвшин 25% орчим буурсан.

•    Австрали 2023 онд тамхины амт, үнэрийг хорьж, өсвөр үеийнхний электрон тамхи хэрэглэх түвшин 16%-аас 12% болж буурсан.

•    Шинэ Зеландад мөн өсвөр үеийнхний электрон тамхи хэрэглэх түвшин 12 орчим хувиар буурчээ.

ДЭМБ-ын мэдээлснээр электрон тамхинд өсвөр үеийн хүүхэд, залуус татагдахгүй байх аргагүй сошиал маркетинг хийдэг ба 16,000 гаруй төрлийн амт, үнэртэй бүтээгдэхүүн байгааг мэдээлжээ. Хэрэглэгчдийн олонх нь электрон тамхийг “аюулгүй” гэсэн ташаа ойлголтоор хүлээн авч, амт, үнэр, дизайн зэрэгт татагддаг байна. Олон соролттой төхөөрөмжүүд, төрөл бүрийн амт, дэвшилтэт технологийн шийдэлтэй бүтээгдэхүүнүүд нь залуусын сонирхлыг ихээр татаж, хэрэглээг хэвийн мэт ойлгоход шууд нөлөөлж байгаагаас гадна олон давтамжтай хэрэглэснээр зүрх, уушги зэрэг дотоод эрхтэн, системээ гэмтээхээс гадна никотин буюу донтуулагчид маш ихээр автаж байна. Электрон тамхины хор нөлөөний талаар үзэх бол ЭНД дарна уу. 

    Манай улс шинэ төрлийн электрон тамхийг тамхин бүтээгдэхүүнд тооцож, зохицуулахаар Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар хүлээгдэж байна. Уг хуулийн төсөлд тамхины гаанаас бусад төрлийн үнэр, амт оруулах бодис, бэлдмэл нэмэхийг хориглохоор тусгажээ. Ингэснээр ухамсартайгаар шийдвэр гаргах чадваргүй өсвөр насны хүүхдүүд, сурагчдын дундах тамхидалт буурна хэмээн тооцсон байна. Учир нь өнөөдөр 13-17 насны сурагчдын дөрвөн хүүхэд тутмын нэг электрон тамхи, таван хүүхэд тутмын нэг нь янжуур тамхи татаж байгаа харамсалтай тоо судалгааг Эрүүл мэндийн яам танилцуулсан билээ. 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Генерал Ж.БОЛДЫН томилгоо хууль зөрчсөнийг нотлох Ерөнхий сайдын ЗАХИРАМЖ
    6 цаг 15 мин
  • Хатуу түлшний 52,749 тонн нөөц бүрдүүллээ
    12 цаг 27 мин
  • Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь
    13 цаг 46 мин
  • Эрдэмтэд хаягдал хуванцрыг хүнсэнд хэрэглэх боломжтой шинэ технологи бүтээжээ
    15 цаг 40 мин
  • Хятад гаралтай Америк эмэгтэй Тайванийн Ерөнхийлөгч Лай Чин-тэгийн хүүг тагнасан хэргээр баривчлагджээ
    16 цаг 8 мин
  • Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарь
    16 цаг 9 мин
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
    16 цаг 18 мин
  • Монголын спортын салбарт шинэчлэл шаардагдаж байна
    16 цаг 38 мин
  • NO BRAND ДАРААГИЙН САЛБАРАА МОДНЫ-2, ТҮНДЭМҮНД НЭЭЛЭЭ
    16 цаг 54 мин
  • Дорнод аймгийн Чойбалсан суманд гарсан хээрийн түймрийг унтраажээ
    17 цаг 2 мин
  • АРДЧИЛСАН ЗАЛУУЧУУДЫН ШИНЭ ҮЕИЙН МАНЛАЙЛАЛ ЭХЭЛЛЭЭ
    17 цаг 25 мин
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
    17 цаг 42 мин
  • Ц.Идэрбат: Арвас үйлдрийн ухныг хилээр хууль бусаар оруулж ирсэн байна
    17 цаг 54 мин
  • Марвел хар арьст супер баатруудад ач холбогдол өгөхгүй байгаа нь шүтэн бишрэгчдийнх нь дургүйцлийг хүргэж байна
    18 цаг 39 мин
  • УИХ: 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэнэ
    18 цаг 47 мин
  • Монголд дэгдээд байгаа гоц халдварт ГОДРОН өвчний талаар бид юуг мэдэх ёстой вэ?
    18 цаг 56 мин
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
    19 цаг 8 мин
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
    19 цаг 26 мин
  • ӨНӨӨДӨР: ХХААХҮ-ийн сайд Ц.Идэрбат мэдээлэл хийнэ
    19 цаг 56 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    19 цаг 59 мин
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • Хүний зүрх үр хөврөл бүрэлдэж эхэлснээс хойш ойролцоогоор 3 долоо хоногийн дараа цохилж эхэлдэг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • МҮБХ наадмаар ирж барилдаагүй, орхиж явсан 51 бөхөөс тайлбар авахаар албан шаардлага хүргүүлжээ
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Монголын жүдочид Азийн наадмаас 7 медаль хүртлээ
  • В.Путин: Калининградад халдвал ОХУ бүх төрлийн зэвсэг ашиглана
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • МУГТ Э.Цэндбаатар мэргэжлийн дэвжээн дэх 16 дахь тулаанаа Тажикстаны Мухаммад Якубовтой хийнэ
  • Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Хятадын бөх өрсөлдөгчөө хазаж Азийн наадмаас хөөгдлөө!
  • Израил руу нисэж явсан онгоцны нисгэгчид нэгнээ хутгалж, зорчигчид таслан зогсоожээ
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
  • Өмнөд Солонгос АНУ-д 200 тэрбум ам.долларын эрчим хүчний хөрөнгө оруулалт хийнэ
  • 24 БАРИМТ: Кофе хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин үүсэх эрсдэлийг бууруулдаг
  • 66 жилийн өмнөх энэ өдөр цацагдаж эхэлсэн алдар "Цахиур чулууныхан" цувралын тухай 24 баримт
  • No Brand Модны 2-т шинэ салбараа нээнэ
  • Марокко улс түүхэндээ анх удаа эмэгтэй Ерөнхий сайдтай боллоо
  • АНУ-ын Дээд шүүх Криста Пайкийн цаазаар авах ялыг гүйцэтгэх замыг нээлээ
  • 2005.09.30-нд Монголын энхийг сахиулагчдын түүхэнд юу болсон бэ?
  • 2026 оны Нобелийн энх тайвны шагналд хэн тодрох вэ?
  • Playlist: Өвөө, эмээдээ зориулах НАЙМАН дуу
  • Г.Дамдинням: Засгийн газар бензин зардаггүй, бодлогын дэмжлэг л үзүүлдэг
  • Х.Билгүүнсайхан Азийн наадмаас хүрэл медаль хүртлээ
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • МАН 2.82 тэрбум, АН 2.17 тэрбум төгрөгийн төрийн санхүүжилт авчээ
  • Азийн наадмын дэвжээнд түрүүлсэн Монголын НАЙМАН жүдоч
  • Жүдо бөхийн ДАШТ: Тэд өнөөдөр эх орондоо медаль авч ирэх үү?
  • МОНГОЛ, ЯПОНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ТҮНШЛЭЛИЙН ХЭЛЭЛЦЭЭРИЙН ҮР ӨГӨӨЖИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
  • Дархан, Орхон, Сэлэнгэ аймагт "1072 хувьцаа" нээлттэй өдөрлөг зохион байгуулж байна
  • AIC STEPPE ARENA- МӨСӨН ӨРГӨӨ 5 НАС ХҮРЛЭЭ
24 баримт
  • Өвөрхангайнхныг баярлуулах дараагийн хүчтэн Сумын заан Д.Сундуй гэж хэн бэ?
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
  • “Өмсдөг” начин Л.Нямсүрэн гэж хэн бэ?
  • БАРИМТ: 12 жилийн дараах жүдо бөхийн Азийн наадмын алтан медалийн эзэн К.Ёолк
  • С.Зоригийн хойноос эмгэнэсэн 28 жил
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК