
Поп од Рианнагийн Беверли Хиллз дэх гэрт нь буудалцаан болсон цагдаа нар мэдэгдэв. Лос Анжелес хотын цагдаагийн газрын ажилтнууд ням гаргийн орон нутгийн цагаар 13:15 цагт (GMT-ийн 21:15 цагт) буун дуу гарсан гэх дуудлага авчээ. Улмаар тэдний гэрийн ойролцооноос сэжигтнийг олж, баривчилсан байна.
Цагдаагийн албан тушаалтны мэдээлснээр, бууны бай болсон байшин нь Рианнагийнх байсан гэжээ. Энэ хэрэг явдлаас болж хэн ч гэмтээгүй. Рианна тухайн үед харшдаа байсан гэж хууль сахиулах байгууллагын эх сурвалж Лос Анжелес Таймс сонинд мэдэгджээ.
Өнгөрсөн есдүгээр сард тэрбээр нөхөр А$AP Рокигийн хамт гурав дахь хүүхдээ төрүүлсэн охин хүүхэд байв. Риот, РЗА гэсэн хоёр хүүтэй хосууд өнгөрсөн жилийн Мет Гала ёслолын үеэр жирэмсэн болсон тухайгаа зарласан.
Тэрбээр Барбадос улсад төрсөн, жинхэнэ нэр нь Робин Фенти. Алдарт дуучин маань 2000-аад оны эхээр "Pon de Replay", "Umbrella" зэрэг хит дуунуудаараа алдартай болсон.
Энэ хугацаанд Рианна олон бизнес эрхэлж, түүний дотор алдартай нүүр будалтын "Fenty Beauty" брэндийн бүтээгдэхүүнүүд болон дотуур хувцасны компани байгуулжээ. 37 настай дуучны хөрөнгийг "Forbes" сэтгүүл тэрбум гаруй доллараар үнэлсэн байдаг.
Л.Баяр






















































