Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.23
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?

2026-3-16
0
ЖИРГЭХ

ХОНЬ

Энэ долоо хоногт эцэг эх, хамаатан саднуудынхаа хооронд үүссэн таагүй харилцаанд оролцох магадлал өндөр байна. Хоёр талыг эвлэрүүлэхийн тулд та тусламж, зөвлөгөө өгөх хэрэгтэй болно. Энэ бүхний эцэст гэр бүлийн дотоод уур амьсгал сайжирч, таны сэтгэл санаа аз жаргалаар бялхана. Мөн гэр бүл болон хувийн мөнгө санхүүтэй холбоотой чухал шийдвэрүүдийг гаргах долоо хоног юм. Ер нь төлбөр тооцоо, мөнгө санхүүтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэхэд тохиромжтой байх болно. Ганц бие хонинуудын хувьд долоо хоногийн дундуур онцгой нэгэнтэй учирна. Тэр хүн таныг зорин ирэх болно. 35-аас дээш насныхан маш чухал сонголтын өмнө ирээд байна. Оновчтой сонголт хийж чадахгүй бол дараа сард таагүй үр дүн хүлээж байж магадгүй.

ҮХЭР

Энэ долоо хоногт хэн нэгэнтэй маш ноцтой маргалдсанаас болж та хоёрын харилцаа түр зуур эсвэл бүр мөсөн төгсөж болзошгүй байна. Таны ёс суртахуун, дотоод сэтгэлийг шалгах долоо хоног байх болно. Долоо хоногийн турш таныг гайхшруулсан, догдлуулсан үйл явдлууд өрнөнө. Таны хүүхэд эсвэл ач зээтэй тань холбоотой таагүй мэдээ дуулдаж магадгүй. Гэхдээ энэ бүхэнд та буруугүй гэдгийг мэдэх хэрэгтэй. Мөнгө санхүүгийн хувьд дэвшилттэй байж, мөнгөнөөс болоод шийдэж чадахгүй байсан асуудлуудаа шийдвэрлэж чадна. Шинэлэг санаа эсвэл онцгой уран сайхны бүтээл гаргахыг зорьж байгаа хүмүүст мөн сайхан цаг тохиож байна. Долоо хоногийн сүүлээр ганц бие хүмүүс өөрт тохирсон сайхан хүнтэй учирч болзошгүй.

ИХЭР

Долоо хоногийн эхнээс хянамгай байж, хийж бүтээж байгаагаа сайтар нягталж хийх хэрэгтэй. Ажлын өдрүүдээр хэн нэгнийг хөндлөнгөөс оролцуулахгүй байх тал дээр анхаар. Уулзалт, бичиг цаасны ажлаа цэгцэл. Учир нь бүх зүйл байрандаа байх ёстой. Ажлын газрын нөхөрлөл улам сайжирна. Долоо хоногийн дундуур ойр дотны хэн нэгэн тань холын аялалд гарч магадгүй. Өөрийнхөө сэтгэл зүрх, зөн билгээ дага. Энэ долоо хоног таны зөн совин ихэвчлэн оновчтой байна. Долоо хоногийн сүүлээр хуультай холбоотой асуудлууд үйл ажиллагаанд тань сэтгэлийн дарамтыг бий болгож магадгүй. Сэтгэл хөдөлгөсөн төсөл таныг өөртөө бахархахад хүргэнэ, ялангуяа бусад хүмүүс таныг оргил өөд гарна гэж төсөөлөөгүй байсан бол. Мөнгө санхүүгийн хувьд ч таатай байх нь. Эрүүл мэнддээ анхаарах долоо хоног.

МЭЛХИЙ

Хойшлуулсан ажил, шийдвэрлэгдээгүй асуудлууд таныг хүлээж байна. Үүнийг шийдэхийн тулд багагүй цаг хугацаа,санхүүгийн зардал шаардагдана. Хуанли тань төрөл бүрийн зүйлсээр үргэлж хурдан дүүрч байдаг тул гэрээс гадуурх чөлөөт цагийн үйл ажиллагаандаа сэтгэл хөдөлгөм зүйл нэмэхэд гэмгүй. Хэн нэгэн чухал хүнтэй уулзахдаа үг хэлээ бодож яриарай. Тэр байтугай тоглоомоор хэлэх гэж буй үгэндээ хүртэл анхаарал тавиарай. Чухал гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурахаас өмнө үл ойлголцол гарч болзошгүйг анхаар. Таны эрч хүч хангалттай сайн байгаа тул бараг уулыг ч эргүүлж чадна. Харин долоо хоногийн сүүлээр таныг харшил юм уу хөнгөн ханиад хүлээж байна. Үүнд өртөхгүй байхын тулд шим тэжээлтэй хоол хүнс хэрэглэж, шаардлагатай бол эмчээс зөвлөгөө аваарай. Мөнгө санхүүдээ хянамгай хандах хэрэгтэй. Хэт үрэлгэн байх хэрэггүй.

АРСЛАН

Зүрх сэтгэлээ юу юунаас ч эрхэмд тооцохыг зөвлөе. Ихэд өрсөлдөөнтэй байх бөгөөд гадаад хүмүүс, томоохон хэмжээний бизнес эрхлэгчид болон өндөр албан тушаалтнуудтай уулзаж ярилцана. Долоо хоногийн дундуур нүүдэл суудал хийх шийдвэр гаргаж магадгүй ч илүү тав тухыг олж чадахгүй бол одоо байгаа байдалдаа дасан зохицохыг зөвлөж байна. Өөрийн сурч мэдсэн зүйлээ өдөр тутмын амьдралдаа бодитоор хэрэгжүүлж эхэл. Та өөрийн зохион байгуулах чадвараа бусдад харуулж тэдэнд эерэг сэтгэгдэл төрүүлж, анхаарлын төвд байх болно. Таны урлагийн мэдрэмж маш өндөр хэдий ч өөртөө итгэлгүй байгаа бололтой. Санаа зовохоо больж, юу хүснэ түүнийгээ л хий. Бүхий л түвшинд харилцаа холбоогоо нээ.

ОХИ

Долоо хоногийн эхэн үеэр өндөр албан тушаалтнуудаас дэмжлэг авах боломж гарна. Ажил хэргийн уулзалт, хэлэлцээр, шалгалт зэрэгт маш нухацтай, анхааралтай хандахгүй бол алдаа гаргах эрсдэл өндөр байна. Мөн ойр дотнынхоо хмүүст анхаарал тавьж, сайхан харьцахад буруудахгүй. Харин долоо хоногийн дунд үе нь санхүүгийн асуудлыг шийдэхэд тохиромжтой. Зээлдүүлсэн мөнгөө буцааж авах, санхүүд нэмэлт зузаатгал орж ирэх зэрэг зүйлс гарч магадгүй. Бие даан шинэ зүйлд суралцах хүсэл их байх бөгөөд үр дүн нь ч өндөр байна. Томилолтоор явахад тохиромжтой ч амрах зорилгоор замд гарах хэрэггүй байх. Хувийн асуудлаа умартан ажил хэрэгтээ бүх анхаарлаа хандуулах зэргээр ойр дотнынхоо хүмүүсээс холдох нь танд муугаар тусна гэдгийг анхаараарай. Энэ ордны зарим хүнд хань ижилтэйгээ хамтран санхүүгийнхээ асуудлыг шийдэх хэрэг гарч магад. Долоо хоногийн сүүл үе нь хувийн амьдралд өөрчлөлт, шинэчлэл авчирсан үе. Ойр дотнынхоо хүмүүст анхаарал халамж тавь. Сайтар төлөвлөж чадвал мэргэжлийнхээ салбарт амжилтад хүрэх боломжтой.

ЖИНЛҮҮР

Долоо хоногийн ихээр жинлүүрийн ордныхон хүмүүстэй хэл амаа ололцохдоо тааруухан байна. Тиймээс уулзалтуудаа цөөлөн, хойшлуулж, шинэ хүмүүстэй танилцахаас зайлсхийсэн нь дээр. Анхааралтай, хянуур байж зөн совин гэхээс илүүтэйгээр логик, эрүүл саруул ухаандаа найдан дагаж чадвал боломжуудаа хэрэгжүүлэх, хүслээ биелүүлэхэд ойртож очно. Долоо хоногийн эхний өдрүүд нь ирээдүй, ялангуяа хувийн амьдралтай холбоотой шийдвэр гаргахад тохиромжтой. Долоо хоногийн дундуур дотоод тав тухыг эрхэмлэхийг юу юунаас илүү зорих хэрэгтэй. Сайтар бодож төлөвлөсөн ажил хялбар бүтэх бол аз сорьсон алхам хийх хэрэггүй. Эмэгтэйчүүд нь холоос ирсэн мэдээ дуулах бол эрчүүд нь нэлээдгүй зардал шаардсан асуудлыг шийдэх хэрэгтэй болж магадгүй. Долоо хоногийн сүүл үе бага зэрэг бэрхшээл дагуулж магадгүй. Таны ихэмсэг зан, буулт хийхийг үл хүссэн байр суурь тань хайр дурлалын харилцааны тэнцвэрийг алдагдуулж байна.

ХИЛЭНЦ

Хилэнцийн ордныхон энэ долоо хоногт хувийн амьдралдаа сорилттой тулгарна. Бизнесийн гэрээ хэлцэл бүтэмжтэй байх нь. Орлого нэмэгдэж, хэтэвч зузаарна. Гэр бүл, хайр сэтгэлийн харилцаанд үл ойлголцол үүсч болзошгүй. Биеийн хүчний ажил эрхэлдэг хүмүүс осол аваарт орохоос сэрэмжлээрэй. Долоо хоногийн дундуур үрэлгэн хүмүүс төлөвлөгөөгүй, гэнэтийн сэтгэл хөдлөлөөр хэрэггүй зүйлд мөнгө үрэх магадлалтай тул дэлгүүр хэсэх хэрэггүй л болов уу. Биед илэрсэн аливаа өвчний шинж тэмдгийг үл ойшоох хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр танд шинэ ажлын санал ирж магадгүй. Шууд хүлээн авах гэсний хэрэггүй, бүх муу сайн зүйлсийг эргэцүүл. Зөн билгээ дага. Энэ долоо хоног таны амьдралын туршлага гэхээс илүү дотоод сэтгэлийн тань дуудлага таныг чухал шийдвэр гаргахад эергээр нөлөөлөх бололтой.

НУМ

Долоо хоногийн эхээр энэ ордныхон харилцааны хүрээгээ эрс өөрчилнө. Шинэ найз нөхөд, шинэ ажлын хамтрагчидтай болж, ганц бие нумынхны амьдралд онцгой нэгэн орж ирнэ. Хосуудын харилцааны бат бөхийг шалгасан долоо хоног байх болно. Ажил хэргийн хувьд таны өмнө олон зам байгаа боловч аль нь ч танд зөв сонголт шиг санагдахгүй байна. Учрыг нь олоогүй зүйлийнхээ сонголтыг яаран гаргах хэрэггүй. Энэ хооронд дотоод сэтгэлээ сонсохын тулд аль болох ганцаараа цагийг өнгөрүүлэхийг хичээх хэрэгтэй. Эрүүл мэндийн байдал маш сайн байна. Гэр бүлдээ анхаарал халамж тавьж, үр хүүхдэдээ цаг гаргаарай. Тэдэнд таны мөнгө биш хамт байх хугацаа илүү чухал гэдгийг битгий мартаарай. Долоо хоногийн сүүлээр дотны хүмүүстэйгээ амарч, аялал зугаалгад явахад тохиромжтой байх болно.

МАТАР

Гадуур амжуулах ажил ихтэй завгүй долоо хоног болно. Ажилдаа албан тушаал ахих боломж гарч магад. Энэ нь таны өрсөлдөх чадвар нэмэгдсэнтэй холбоотой. Гэр бүл, хайр сэтгэлийн хувьд уур амьсгал хэвийн байна. Найз нөхдөдөө цаг гаргах шаардлага гарах бололтой. Сэтгэл санаа тогтворгүй байх тул аливаад хэт яаруу шийдвэр гаргахаас татгалзаарай. Нэг дор олон асуудал шийдэх хэрэгцээ гарснаар нэлээд бухимдангуй нөхцөл байдал үүснэ. Албан бичиг, гэрээ хэлцэлтэй холбоотой ажилд няхуур хандаж, алдаа гаргахаас сэргийлээрэй. Ханиадыг эс тооцвол эрүүл мэндэд ноцтой асуудал үүсэхгүй. Зарлага орлогоос давж, таны санааг зовоох бололтой. Гэсэн ч энэ нь ирээдүйд оруулж буй томоохон хөрөнгө оруулалт байсныг та хожим ойлгох болно.

ХУМХ

Ажил төрлийн хувьд дундаж долоо хоног байх болно. Таны сэтгэл санаа баярын уур амьсгалаас шалтгаалаад дэврүүн, хөөрүү байх бололтой. Сэтгэл хөдлөлөө дарж ажилдаа төвлөрөхийг од эрхэс танд зөвлөж байна. Өрсөлдөгч, дайснуудаасаа онц болгоомжлох хэрэгтэй. Тэд таны амжилтад атаархаж, хорон явуулгад оруулж магадгүй байна. Гэр бүлийн дулаан уур амьсгал ажлын стресс, бухимдлыг тань тайлах болно. Мөнгө, санхүүтэй холбоотой асуудлууд хялбар шийдэгдэнэ. Хосуудын харилцаанд ээлтэй долоо хоног. Гэвч нэгэндээ тавих анхаарал, халамжаа сулруулах хэрэггүй. Их олон үйл явдал тохиолдсон, өрнүүн долоо хоног болох тул эрч хүчээ сэлбэж, эрүүл мэнддээ сайтар анхаарч, стресс бухимдлаа дарах хэрэгтэй. Долоо хоногийн сүүлээр бүх зүйл байрандаа орж, та амар амгаланг мэдрэх болно.

ЗАГАС

Долоо хоногийн эхэн үе нь романтик харьцаа үүсгэх, ойр дотнын хүмүүстэйгээ уулзахад таатай үе. Энэ үед та тайван, найрсаг байж, хүмүүс урам өгөх хэрэгтэй. Ирээдүйгээ төлөвлөхөөс зайлсхийх хэрэггүй. Төлөвлөгөөг тань хэрэгжих магадлал өндөр байна. Өнгөрсний талаарх дурсамжаа ой санамжаасаа авч хая. Бизнесменүүд болон ажил мэргэжлийнхээ салбарт өндөр амжилтад хүрэхээр чармайж яваа хүмүүст энэ үед нэн сайн. Ялангуяа реклам, сурталчилгаа, компьютерын технологийн салбарт ажилладаг хүмүүст их амжилттай долоо хоног байх бололтой. Долоо хоногийн дундуур шинэ ажил эхлэх, үнэт зүйл авах хэрэггүй. Анхандаа маш ашигтай мэт санагдсан наймаа яваандаа ихээхэн алдагдалд оруулж болзошгүй. Ямар ч тохиолдолд намбатай, ухаалаг байж чаддаг хүмүүст энэ долоо хоногт од, эрхэс таатай нөлөө үзүүлнэ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
Спорт хэрхэн Монгол улсын брэндийг өөрчилж байна вэ? 
Хоббитын өдөр: “Бөгжний эзэн”, “Хоббит” зохиолын шүтэн бишрэгчдийн хувьд ЧУХАЛ өдөр
"Converse" бренд арьс өнгөөр ялгаварлан гадуурхсан агуулгатай сурталчилгаагаа татан авч, уучлал хүсжээ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Архангай аймагт 150 ортой цэцэрлэгийн барилга ашиглалтад орлоо
    5 цаг 27 мин
  • Тамхины хяналтын тухай хуулийн хэлэлцүүлэг хуульд нийцсэн үү?
    5 цаг 52 мин
  • СХД-ийн Засаг дарга Ц.Баттөр: Тахилтын 122 дугаар сургууль шүдний кабинеттэй боллоо
    6 цаг 0 мин
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
    6 цаг 16 мин
  • АНУ-ын 2028 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн нэр ТОДРОВ уу?
    6 цаг 55 мин
  • Хятадын дарга Ши Жиньпин 11 жилийн дараа АНУ-д албан ёсны айлчлал хийлээ
    7 цаг 20 мин
  • Хотын албан татварыг нэг хувь болгон бууруулах тогтоолын төсөл өргөн барина
    7 цаг 26 мин
  • Ц.Сандаг-Очир: 1980-аад оноос хойш хүрэн баавгайг тоолоогүй учир ойрын хугацаанд тоолно
    8 цаг 7 мин
  • Дуучин Н.Ундрал “Сайхан ч юм даа” тоглолтоо хийнэ
    8 цаг 29 мин
  • Г.Отгонтамир: Автомашингүй өдрөөр замын хөдөлгөөн хязгаарлах бүсчлэл багассан
    10 цаг 22 мин
  • Б.Сэмжидмаа: “Автомашингүй өдөр” өдрийг “Шөнийн марафон”-той хамтатган зохион байгуулна
    10 цаг 27 мин
  • Зургаан настай охин Рубикийн шооны дэлхийн рекордыг гурван хоногийн дотор хоёр удаа шинэчилжээ
    10 цаг 58 мин
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
    11 цаг 23 мин
  • Трампын засаг захиргаа ирэх онд 17,500 цагаан арьст Өмнөд Африкийн дүрвэгчийг хүлээн авна
    11 цаг 25 мин
  • Далай ван гаргийг хэрхэн математикийн аргаар олсон бэ?
    11 цаг 40 мин
  • ЗГ: Визийн шаардлагаас харилцан чөлөөлөх тухай хэлэлцээрийг хэлэлцэнэ
    11 цаг 46 мин
  • ХЗДХ-ийн сайдаар томилогдсон Г.Тэмүүлэн гэж хэн бэ?
    11 цаг 54 мин
  • “Намрын ногоон өдрүүд-Үндэсний үйлдвэрлэл 2026” нэгдсэн үйл ажиллагааны нээлт болно
    13 цаг 4 мин
  • Төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо нойтон цас орно
    13 цаг 10 мин
  • Туул голын эрэг дагуу үүссэн хогийн цэгийг цэвэрлэж, зардлыг хууль зөрчсөн ААН-үүдээс гаргуулна
    Өчигдөр 17 цаг 24 мин
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • ДЭМБ: 10 өвчтөн тутмын 1 нь эмнэлгийн тусламж авах явцдаа хохирдог
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • "GenZ" үеийнхний хүсэмжит дуучин Л.Болдбаатарын шилдэг 15 дуу
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • 2026 оны хамгийн их борлуулалттай 5 ном
  • Амралтын өдрийн жор: Яргай загасны стейк
  • Хууль зүйн сайдад дэмжигдсэн Г.Тэмүүлэн гишүүний хөрөнгө, орлогын мэдүүлэг
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ИРГЭНИЙ ӨМЧЛӨЛИЙН НЭГ АВТО ЗОГСООЛЫГ ҮЛ ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГИЙН ТАТВАРААС ЧӨЛӨӨЛНӨ
  • Эрчим хүчний зохицуулах хорооны даргаар Л.Жамбааг томиллоо
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Эбола вирусын улмаас амиа алдсан хүмүүсийн тоо 3269 хүрлээ
  • Мөнгөний бодлогын хорооны МЭДЭГДЭЛ
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхийлөгчийн бичлэг эрүүл амьдралын хэв маягийг сурталчлав
  • С.Амарсайхан: Монгол улсын дотоод аюулгүй байдал хутганы ирэн дээр байна
  • Тендерийн баталгаа авахад илүү хялбар, илүү хурдан боллоо
  • Баавгай дайрвал амьд үлдэх 10 зөвлөгөө
  • Хятад улс өсвөр үеийнхэнд хайр дурлалын тухай ойлгуулахдаа хуучны Англи зохиолыг ашиглаж байна
  • Төрийн банк “Гялс цэвэрлэгээ” аяныхаа 9 жилийн ойн хүрээнд “World cleanup day in Mongolia-6” арга хэмжээг хамтран зохион байгуулна
  • ХББОСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга М.Баяраагаар ахлуулсан ажлын хэсэг орон нутагт ажиллаж байна
  • “Үндэсний бичиг соёл, номын өдрүүд-2026” намрын баяр үргэлжилж байна
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • Маклмор, Эд Ширан нар Палестинд олон сая ам.долларын хандив өргөнө
  • Трамп Иран дахь дайн дуусах боломж бүрдсэн талаар мэдэгдэв
  • Завхан аймгийн Их-Уул суманд гарсан ойн түймрийг унтраажээ
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
  • “Эх дэлхийгээ цэвэрлэх өдөр”-т 16,500 гаруй хүн нэгдэж байна
  • Томуугийн эсрэг вакцинжуулалтад 245 мянган хүн хамрагджээ
  • Ихэнх нутгаар цаг агаар тогтуун, өдөртөө дулаан байна
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • УИХ: 2027 оны төсвийн хүрээний мэдэгдлийг хэлэлцэнэ
  • Дэлхийн хүүхдийн бүжгийн аваргууд Монголд өрсөлдөнө
24 баримт
  • У.Хүрэлсүх: “Монголын их амар амгалан”-гийн үзэл санаанд тулгуурлан энх амгалан дэлхий ертөнцийг бүтээе
  • Гудамжны хөлбөмбөгөөс дэлхийн оргилд хүрсэн “Феномен” хочит Роналдо Назариогийн тухай 24 сонирхолтой баримт
  • НАМРЫН ТУХАЙ 24 БАРИМТ: Амьтад таргалж, хэрэм олон газар самар нуудаг улирал
  • 3 секунд тутамд нэг шинэ тохиолдол бүртгэгддэг "Альцгеймер" өвчний тухай 24 баримт
  • Япон улс 32 жилийн дараа зохион байгуулж буй Айчи–Нагояа азийн наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК