
08:30 цагт: Тусгай хамгаалалттай газар нутгийн замын зураг боловсруулах ажлын уулзалтГаллериа Улаанбаатарын “Sky Ballroom” танхимд болно.
09:00 цагт: “Өсвөр насны хүнд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тогтолцоо" сэдэвт хэлэлцүүлэг Хуульчдын ордны “Фемида” танхимд болно.
09:00 цагт: “Гаалийн байгууллагын удирдах ажилтны сургалт зөвлөгөөн-2026” Гаалийн ерөнхий газрын хурлын танхимд болно.
09:00 цагт: Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийн нээлттэй хэлэлцүүлэг “Чингис хаан” үндэсний музейн хурлын танхимд болно.10:00 цагт: УИХ-ын ээлжит чуулган Төрийн ордонд болно.
10:00 цагт: Монгол Улсын заан, бөхийн чөлөөт барилдааны мастеруудын дэлхийн аварга, ОХУ-ын Тува улсын гавьяат дасгалжуулагч, ОУХМ Д.Бумбаярын нэрэмжит чөлөөт бөхийн мастеруудын улсын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн Спортын төв ордонд болно.
11:00 цагт: “Сүрэнгийн Соронзонболд” эрдэм шинжилгээний хурал Төв номын сангийн хурлын танхимд болно.
16:00 цагт: Улс орон даяар дуут дохио дуугарна.
18:10 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн PLAY-IN тоглолт “M Bank Arena” ордонд болно.
-"Хаан" галерей 2026-2027 оны үзэсгэлэнгийн сонгон шалгаруулалтын материалыг энэ сарын 30-ныг хүртэл хүлээн авна.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар болон “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөнөөс санаачилсан “Монгол эр хүн” үндэсний аян энэ сарын 31-нийг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
Үзэсгэлэн:
-Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл “Б контемпорари арт галерей”-д гарна.
-“Best of mongol zurag” үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд гарна.
-“Р.Чойном-90 жил” үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 7-ныг хүртэл Монголын Үндэсний музейд гарна.

















































