БАРИМТ 1
Тархинд аз жаргал, донтох мэдрэмж хоёр яг ижил хэсэгт үүсдэг.
БАРИМТ 2
Хэт их аз жаргал ч хүнийг эрсдэлтэй шийдвэр гаргахад хүргэдэг.
БАРИМТ 3
Аз жаргалтай хүмүүс аү жаргал багатай хүмүүсээс илүү "хууртагдах магадлал"-тай байдаг.
БАРИМТ 4
Олон судалгаагаар IQ өндөртэй хүмүүс бага аз жаргалтай байдгийг тогтоожээ.
БАРИМТ 5
Хэт их аз жаргалыг хөөцөлдөх нь эсрэгээрээ сэтгэл гутралд хүргэж болдог.
БАРИМТ 6
Тархинд “аз жаргал” мэдрэгдэх хугацаа ихэнхдээ хэдхэн секунд байдаг.
БАРИМТ 7
Аз жаргалтай хүн тайван байдлаасаа болоод автын осолд өтрөх нь их байдаг.
БАРИМТ 8
“Төгс амьдрал” руу тэмүүлэх тусам аз жаргал холдох хандлагатай байдгийг гүн ухаантан, сэтгэгчид хэлсэн байдаг.
БАРИМТ 9
Аз жаргал гадаад хүчин зүйлээс бус ойролцоогоор 40 хувь нь зуршлаас шууд хамаардаг.
БАРИМТ 10
Нэг зорилгод хүрсний дараа аз жаргалын түвшин хурдан буцаж хэвэндээ ордог (hedonic adaptation).
БАРИМТ 11
Ганцаараа байх чадваргүй хүмүүс ихэнхдээ дотоод аз жаргал багатай байдаг.
БАРИМТ 12
Аз жаргал буурахын гол үндэс нь хэт их сошиал хэрэглээнээс болдог гэнэ.
БАРИМТ 13
Аз жаргалтай хүмүүс түргэн уурлах нь элбэг ч богино хугацаанд тайвширдаг.
БАРИМТ 14
Аз жаргалыг үүсгэхийн тулд тархи заримдаа бодит байдлыг “гоёчилж” харуулдаг.
БАРИМТ 15
Стрессгүй амьдрал биш, харин зөв стресс аз жаргалыг нэмэгдүүлдэг.
БАРИМТ 16
Хүмүүс бусдаас илүү байхдаа биш, хангалттай гэж мэдрэх үедээ аз жаргалтай байдаг.
БАРИМТ 17
Аз жаргалтай хүмүүсийн дунд ч сэтгэл гутрал нуугдмал оршдог.
БАРИМТ 18
Дорны гүн ухаан аз жаргал гэж гүйцэгдэшгүй зүйл гэж үздэг. Тйимээс хэт их сонголт хийх эрх чөлөө нь хүнийг илүү аз жаргалгүй болгодог.
БАРИМТ 19
Хүмүүс өнгөрсөн дурсамжаа бодитоос нь илүү гоёчилж санан, дурсах гээд байдаг нь аз жаргалын даавартай холбоотой.
БАРИМТ 20
Хэцүү зүйл даван туулсны дараах аз жаргал хамгийн хүчтэй мэдрэгддэг.
БАРИМТ 21
Бусдад таалагдах гэж амьдрах тусам аз жаргал багасдаг.
БАРИМТ 22
Эрдэмтэд тогтоосноор аз жаргалын 50 хувь нь удамшлаас , 10 хувь нь амьдралын нөхцөлөөс, 40 хувь нь бодож санахаас хамаардаг гэнэ.
БАРИМТ 23
Хүн аз жаргалтай байхдаа ч ямар нэг зүйл дутуу гэж мэдрэх нь хэвийн.
БАРИМТ 24
Аз жаргалтай хүнд орчин тойрных нь хүмүүс дургүй байх магадлал 98 хувь байдаг.


















































